Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх их үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж ирсэн татварын албаны үе үеийн ахмадууд болон одоо ажиллаж буй нийт татварын улсын байцаагч, ажилтнууд та бүхэнд “Татварын албаны ажилтны өдөр”-ийг тохиолдуулан ажлын их амжилт, амьдралын аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж, баярын мэндчилгээ дэвшүүлье.
Татварын алба нь татварын болон холбогдох бусад хууль, тогтоомж, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор “ТЕГ-ын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх 4 жилийн төлөвлөгөө”, “Татварын албаны 2017 оны үйл ажиллагааны зорилт”-ыг баталж, Татварын албаны хэмжээнд 2017 оныг “Татвар төлөгчдийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах жил” болгон ажиллаж байна.
Татварын алба 2017 оны эхний 8 сард улс, орон нутгийн төсөвт 2.0 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 2.4 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлж, төлөвлөгөөг 120.0 хувиар биелүүлэн ажиллаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг ханган 2017 онд анх удаа 620’409 татвар төлөгч иргэнд 35.5 тэрбум төгрөгийн татварыг буцаан олгосон байна.
Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сангийн хооронд тохирсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд “Татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох”, “Бичил, жижиг болон дунд хэмжээний бизнес эрхлэгчийн татварын удирдлагыг боловсронгуй болгох” нь төслүүд, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Монголын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох нь” 2 дахь шатны төслийг Монголын татварын алба эдгээр байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.
Цаашид бид дараах зорилтыг ханган биелүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Нэг. Татварын удирдлага, хууль эрх зүйг боловсронгуй болгох ажлын хүрээнд:
– Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг шинэчилсэн найруулгын төслөөр боловсруулж, батлуулах
– Олон улсын валютын сантай хамтарсан төслийн хүрээнд татвар төлөгчийг ангилсан сегментийн бодлого, үйл ажиллагааг Татварын албаны үйл ажиллагаанд хэрэгжүүлж хэвших
– Татвар ногдуулалт, төлөлт, тайлагналтын үйл ажиллагаанд хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэх
– Татварын албаны мэдээллийн системийг өргөтгөн сайжруулах
Хоёр. Татвар хураалтыг сайжруулах ажлын хүрээнд:
– Улс, орон нутгийн татварын орлогын төлөвлөгөөг татварын нэр төрөл бүрээр ханган биелүүлэх
– Далд эдийн засгийг татварт хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлж, татвараас зайлсхийхийн эсрэг тууштай тэмцэх
– НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
Гурав. Татварын үйлчилгээг сайжруулах ажлын хүрээнд:
– Татвар төлөгчийг татвараа өөрөө тодорхойлж сайн дураараа төлдөг болгон төлөвшүүлж, харилцан итгэлцэл хамтын ажиллагааг бий болгох
– Татварын албаны ажилтныг хүнд суртал, авилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
– Татварын үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хүргэн ил тод, шуурхай үйл ажиллагаа бүхий “Нээлттэй татварын алба” болгох.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хөтөлбөрийг эдгээр зорилтуудтай нягт уялдуулан хэрэгжүүлж, төр, бизнесийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд Татварын албаны албан хаагчид та бидний үүрэг оролцоо ихээхэн чухал болохыг онцлон тэмдэглэж байна.
Улс орныхоо хөгжлийн төлөө хөдөлмөрлөж, төсвийн орлогыг бүрдүүлэх хүндтэй үүргээ нэр төртэй биелүүлж буй нийт татвар төлөгч та бүхэндээ Татварын албаны ажилтны өдрийн баярын мэнд хүргэж, ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.
ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Д.ЗАНДАНБАТ

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг

СБД БАЙГАЛМАА МӨНХЧУЛУУН НАР ХУЖАА КОМПАНИАС НЭЛЭДИИГ ЦОХИСОН ДОО ТЭГҮЛЭН ХӨЛӨГӨӨС