Монгол Улсын Их Хурлын 2017 оны ээлжит бус чуулганы хуралдаан өчигдөр (2017.09.07) 16 цаг 13 минутад 96.1 хувийн ирцтэйгээр эхэлж, 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын нэр бүхий 30 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналын талаархи хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах хүсэлтийг шийдвэрлэх хүртэл УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан бөгөөд тус дэд хороо хуралдсан тул завсарлага дуусч буйг УИХ-ын гишүүн, бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдэгдлээ. УИХ-ын ээлжит бус чуулган Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу явагдаж буйг УИХ-ын дарга М.Энхболд дурдаад Тусгай хяналтын дэд хорооны хуралдааны санал, дүгнэлтийг танилцуулах тул чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 17 цаг 12 минутад нээлттэй горимд шилжин, Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналын талаархи хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн, тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат хуралдаанд танилцуулсан. УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах саналыг өргөн барьсантай холбогдуулан УИХ дахь АН-ын бүлэг дөрвөн үндэслэл буйг дурдаад улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул хуралдаанд оролцсон гишүүд байр сууриа илэрхийлэв.
Өвөлжилтийн бэлтгэлд онцгой анхаарал хандуулах энэ цаг үед Засгийн газрыг огцруулах асуудлыг ярих нь тохиромжгүй гэдгийг олон гишүүн хэлж байлаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасныхаа төлөө, УИХ-ын баталсан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Ерөнхий сайдыг огцруулах гурван үндэслэлийн нэг болж буйд харамсаж буйгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн О.Содбилэг хүнд нөхцөлд Засгийн газар хангалттай сайн ажилласан, тэдний эхлүүлсэн бодлого хэрэгжиж эхэлж буй энэ өдрүүдэд огцруулах нь дотоодод төдийгүй олон улсад Монголын нэр хүнд, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдгийг тооцох нь зүйтэй гэв. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төрийн тогтвортой байдлыг эрхэмлэх ёстой гэдгийг онцолсон, харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун концессын гэрээ байгуулахтай холбоотой шийдвэрийг УИХ гаргах ёстой байхад Засгийн газар дур мэдэн шийдсэн, өмнөх Засгийн газрын гаргаж байсан алдаатай бодлогыг засаж сайжруулах ажлыг хийгээгүй гэлээ.
УИХ-ын гишүүд ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбат чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэв. Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталж мөрдсөн цагаас хойш 25 дахь жилд 13 Засгийн газар ажилласан талаар тэрбээр дурдаад “Манай танхим 14 дэх нь. Ардчилсан парламентын засаглалтай оронд Засгийн газрыг огцруулах нь хэвийн үзэгдэл хэдий ч сайн үйлийг хүртэл хэм хэмжээнээс нь хэтрүүлвэл хор хохирол болдог. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс 13 Засгийн газартай, нэг Засгийн газрын ажиллах дундаж хугацаа 1.7 жил орчим байсан гэдгээс гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлага тооцох эерэг механизм гэхээсээ илүүтэй улс орны хөгжлийг гацааж, эдийн засгаа хорлодог буруу жишиг хэмээн би үзэж байна” гэлээ. Улсаараа хөгжье гэвэл буруу жишигт цэг хатгаж, засаглалын тогтвортой байдлыг хадгалах, тогтолцоогоо улам боловсронгуй болгох, Үндсэн хуулийнхаа зүйл, заалт бүрийг чанд сахин мөрдөх цаг болсон гэдгийг тэмдэглэж байв. Засгийн газрын хувьд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улс, монголчуудынхаа нийтлэг эрх ашгийн төлөө чин шударгаар цаг наргүй зүтгэж ажилласан гэдгийг тэрбээр онцлоод танхимынхаа үйл ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулсан. Мөн тэрбээр УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах саналын үндэслэл бүрт тайлбар хийж, эцэст нь тодорхой хоёр асуудлаар байр сууриа илэрхийлэв.

Ингээд УИХ-ын нэр бүхий 30 гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахаар өргөн барьсан саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах шаардлагагүй гэж үзснийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 73 гишүүний 42 нь буюу 57.5 хувь нь татгалзсанаар “Засгийн газрыг огцруулах тухай” УИХ-ын тогтоол батлагдлаа.

Эцэст нь УИХ-ын дарга 2017 оны ээлжит бус чуулган хааж буйг мэдэгдсэнээр ээлжит бус чуулган өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
