Хөх хотын экспо-д монголчууд морьтой, хийморьтой, олзтой оролцдог гэлцэж, өмнөх экспо-д оролцсон хүмүүс амтших маягтай. Угаасаа Өвөрмонголчууд Ар Монголын бараа, бүтээгдэхүүнд дуртай. Цагаан сарын үеэр Ар Монголын ахан дүүстээ орлого оруулна гэлцэж, газрын холоос Улаанбаатарт ирж, төв талбайн зурагны залбиран мөргөж байгаа өвөрлөгч ахан дүүсийн зураг сошиал ертөнцөөр тархаж, олон монголчуудын самсааг шархируулж, аньсгыг чийгтүүлж байсан. Өвөрлөгч ахан дүүс хэзээнээсээ Ар Монголоо хэмээн чин халуун сэтгэлээрээ ханддаг нь юухан дээр ч анзаарагддаг. Баргийн зүйлд өмөлзөхөө больсон хатуухан нэгний ч сэтгэлийг уяраадаг. Тэр хэрээр Хөх хотын экспо амжилттай болдог болов уу.
Монгол Улсын хувьд ч энэ экспо-д ихээхэн ач холбогдол үзүүлж гурван яам болон бусад агентлагууд ажлын хэсэг томилон эртнээс бэлтгэсэн гэж байсан. Эндээс хөдлөхийн өмнө нэг ажлын хэсгийн дарга Хүнс ярилцахад цаашид ч экспог өргөжүүлэх, ялангуяа Цагаан сарын өмнө тухайлсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах талаар анхаарна гэж байсан.
Ногоон хурганы арьс, нохойн битүү туурай гэдэг шиг алт, мөнгө, арьс ширэн эдлэл, үслэг, ноолууран хувцаснаас эхлээд цай, жүүс хүртэл янзан бүрийн бараа алагласан экспод өвөрлөгч ах дүүс ч дуртай, Монголоос очсон бид ч хүртэл зарим олддоггүй, мэддэггүй бараагаа харж, бүр худалдан авч байлаа. Энд зөвхөн Монгол гэлтгүй 30 гаруй орны 1500 аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан. Зөвхөн Монголоос гэхэд 300 гаруй аж ахуйн нэгж оролцсон юм.
Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр экспогийн үеэр сэтгэл хангалуун бус, шүүмжлэлтэй зүйлс сонсогдож байсныг дурьдахгүй өнгөрөх аргагүй. Тухайлбал, экспо 18 цаг хүртэл ажиллахад ажилтай хүмүүс ирж амжихгүй байх, мөн амралтын өдрүүдэд их худалдан авагчид ирдгийг бодолцоогүй гэх мэт. Энэ дагуу экспог сунгах талаар яригдаж байсан. Хамгийн харамсалтай нь, мах, сүү зэрэг зарим бүтээгдэхүүн экспо-гийн гурав дахь өдөр гэхэд зарагдаж эхлээгүй. Хорио цээр, эрүүл ахуйн бичиг баримт бүрдүүлээгүйгээс саатсан гэгдэж байсан. Нэлээд эртнээс зохион байгуулсан байж энэ мэт дээрээ Монголын тал маань анхаармаар гэдэг үгийг албаны хүмүүст дайя. Монголчуудаас илүү Өвөр Монгол, Хятадын талынхан зохион байгуулалттай, сэтгэл гаргаж ажилласан гэсэн шүүмжлэл сонсогдсон шүү.
Жинхэнэ Ар Монгол хүнтэй уулзана
Экспогийн үеэр санаандгүй үнэхээр л самсаа шархирам үг сонссоно нь сайн дурын ажилтан бяцхан охины “Жинхэнэ Ар Монгол хүмүүстэй уулзах учир энд баяртай ажиллаж байна” гэсэн үг. Экспогийн үеэр Өвөр Монголын их дээд сургуулийн 500 оюутан сайн дурын ажилтнаар ажилласан. Ижил хувцсаар жигдэрсэн тэд үзэсгэлэнгийн танхимд, зочид буудалд ч хаа сайгүй хэнд ч тус болон хэлмэрчилнэ.
-Ар Монгол хүмүүс тэгээд ямар санагдав? гэхэд бяцхан ичингүйрэн
-Яг бидэн адил шүү. Хурдан, хурдан ярихад ойлгох нь муу гэх. Гэхдээ тэр охин монголоосоо гадна Хятад, Орос хэлээр ярьдаг, чөлөөтэй ойлголцдог гэсэн.
Энэ мэт халуун сэтгэлийн үгсийг Хөх хотод олонтоо сонсч болно. Бүр “Монголоос өндөр дэсийн сэтгүүлчид ирсэн” гэж хүндлэл үзүүлэв.
Дашрамд дурдахад Монголоос очсон сэтгүүлчдийн баг Өвөр Монголын “Өдрийн сонин”, “Солонго” сэтгүүлтэй хамтран экспогийн өдөр бүр 4-8 нүүр тусгай дугаар хэвлэн гаргасан юм.
Монгол Өвөр Монголын “Солонго” сэтгүүлийн төлөөлөгчийн газар байгуулагдан олон жил болсон учраас хэзээний танилууд найртай сайхнаар уулзан, хамтран ажиллав. Өвөрмонголын “Өдрийн сонин” мянга гаруй ажилтантай, 10 гаруй төрөлжсөн сонин гаргадаг. Хятад, монгол тэр дундаа уйгаржин болон крилл бичгээр сонин, сэтгүүлээ хэвлэдэг. Хэдийгээр ашиг олдоггүй ч төрөөс бодлогын чанартайгаар дэмждэг гэж байна лээ. Хэл, соёлоо хадгалах бас л нэг халуун сэтгэл. Зам зуур таарсан өвөрмонголчууд ч “Танууд монголууд уу” гэлцэн таксинд суухад хүртэл тус болон газар заах нь үнэхээр сэтгэл дотно.
Том экспо-Том ажлын өрнөл
Экспогийн том үр дүн, далайцын талаар олныг өгүүлж болно. Товчхондоо Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны өндөр түвшний уулзалтад л гэхэд гурван улсын өндөр дээд хэмжээний зочид оролцож, экспогийн үеэр дөрвөн үндсэн чиглэлийн 22 арга хэмжээний үеэр 20 гаруй яриа хэлэлцээр, санамж бичгийг албан ёсоор баталгаажуулсан.
Мэдээж экспогийн үеэр хамгийн анхаарал татаж байсан, том асуудал бол төмөр зам болон АМ-3 хэмээх автотээврийн хурдны зам болон дэд бүтэц, хамтын ажиллагаа ложистикийн асуудлыг бүхэлд нь цогцоор нь шийдэх Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор хэмээх маш төмөр хөтөлбөр. Үүнийг гурван улсын ЕвроАзийн төдийгүй дэлхийд чиглэсэн хамтын ажиллагааны томоохон алхмын эхлэл гэж талууд томьёолж байна.
Энэхүү том ажил Монгол, Хятад, Оросын тэргүүн нар гурван удаагийн уулзалтыг гурван удаа зохион байгуулснаар 2016 оноос албан ёсоор эхэлж, одоо тооцоо судалгаа, хамтын ажиллагааны эхний ажлууд хийгдэж байгаа. Энэ хүрээнд 7 үндсэн салбараар 32 төсөл хэрэгжүүлэх юм.
Үүнээс гадна өндөр дээд төвшний уулзалт, бизнесмэнүүдийн түншлэлийн уулзалт, эрдэмтэд, судлаачид, мэргэжлийнхэн оролцсон хэлэлцүүлгүүд, Олон улсын бүжгийн уралдаан, хөл бөмбөг, дугуйн уралдаан, уран зураг, уран бичлэгийн үзэсгэлэн олон, олон арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Зөвхөн нэг өдөрт л гэхэд таван том зочид буудалд есөн хэлэлцүүлэг зэрэг өрнөж байсан гээд бод доо.
Худалдаа, хөрөнгө оруулалтын тухайтад уулзалтын үеэр 19 аж ахуйн нэгж нэг тэрбум 8 сая юанийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан, үзэсгэлэн худалдаанд Монголын 380 гаруй ААН-ийн 800 гаруй бизнес эрхлэгчид эхний гурван өдрийн байдлаар 1,6 сая юанийн борлуулалт хийсэн тоон мэдээг танилцуулахад хангалттай болов уу.
Ийн Монгол-Хятадын хоёрдугаар экспо амжилттай боллоо. Дараагийнх нь хоёр жилийн дараа буюу 2019 онд болно. Үзэсгэлэнт Өвөр Монголд дурсамжтай сайхан өнгөрүүлсэн, өдөр хоногууд ийн ажил, амжилт, ерөөл баяр дүүрэн байлаа.
Дараа дахин уулзахын ерөөл талбия. Өвөр Монгол нөхөд маань удахгүй Улаанбаатарт ирнэ буй за.
А.Алтантуяа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
