Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.16) хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр 10 цаг 32 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцууллаа. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд санал хэлсэн юм. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны лхагва гарагийн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүний эрхтэй холбоотой асуудал хөндөгдсөн. Үүнийг тодруулах шаардлагатай тул Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөхийг хойшлуулах горимын саналыг Улсын Их Хурлын Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж нар гаргав. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 49 гишүүний 63.3 хувь нь дэмжиж, 2017 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай саналыг зөвшилцөхийг хойшлуулав. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталсны дараа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлээд хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргав. Үүний дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь нь дэмжсэнгүй.
Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаан Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Х.Нямбаатар, С.Эрдэнэ нар асуулт асууж, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс хариулт авсан юм.
Валютын нөөц болон ханшийн талаар тодруулсны дагуу Эдийн засгийн байнгын хорооны дарга хариулт өгөв. Төв банкнаас валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд 2018 оны эцсээр валютын нөөц 3 тэрбум болох төлөвтэй байгааг тэрбээр дурдаад “Иймд ханш өсөхгүй гэдэг таамаглалтай байгаа. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгч, иргэдэд ханшийн хэлбэлзлээс үүдэлтэй дарамт үүсэхгүйн тулд Монголбанк ханшийг тогтвортой байлгах чиглэлээр ажиллана” гэлээ. Түүнчлэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлд валютын ханшийг уян хатан, тогтвортой байлгах асуудлыг тусгасан гэдгийг онцлов.
Зээлийн хүүг бууруулах асуудлыг бүх түвшиндээ ярилцаж байгаа, Улсын Их Хурлын гишүүд хуулийн төсөл боловсруулснаа өргөн мэдүүлсэн, Эдийн засгийн байнгын хороо тодорхой ажлуудыг төлөвлөсөн байгааг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хэллээ. Монгол Улсын мега төслүүдийг эхлүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлын талаар Х.Нямбаатар гишүүн асуулаа. Бэлтгэлээ бүрэн хангасан төсөл байхгүй учраас Засгийн газар энэ чиглэлээр ажиллах шаардлагатай, түүнчлэн улс төрийн шийдлүүдийг хийх ёстойг Эдийн засгийн байнгын хорооны дарга тайлбарлав. Том төслүүд, тэдгээрийн явц, үйл ажиллагааг үргэлжлүүлэх гарцуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг, танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүдэд хийх нь зүйтэй гэдэг саналыг Х.Нямбаатар гишүүн гаргасан. Ийнхүү гишүүдийн асуулт, хариулт дууссаны дараа Байнгын хорооны шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Дараа нь хэлэлцэж буй төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 67.9 хувь нь дэмжснээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдав.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлэхэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Манай бүлэг дээрх хуулийн төслүүд нь Төрийн албаны тухай хуультай нийцэж буй эсэхийг нягтлан дүгнэлт гаргах шаардлагатай хэмээн үзэж байна” гээд гурав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдлээ.
Үүний дараа Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүн өөрчлөлт оруулах тухай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Батболд танилцууллаа. Тэс дэд хорооны гишүүн Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар тус Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан учраас бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах шаардлагатай үүсчээ. Байнгын хорооны хуралдаанаар дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Б.Энх-Амгалан нарыг Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэжээ.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Д.Эрдэнбат нар асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнийг өргөжүүлэх, мөн одоо байгаа бүрэлдэхүүнийг дахин өөрчлөх шаардлагатай гэдэг үндэслэлээр нэг хоногийн завсарлага авснаар өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
