МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН УРИАЛГА
-Аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, ард иргэд ээ-
Монгол Улсын Хүнсний тухай хуульд монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн сүүг стратегийн хүнсэнд тооцож, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт хүн амын буруу дадал, зуршлыг бууруулж, эрүүл амьдралын хэвшлийг төлөвшүүлэх, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг бүх салбарт чанд баримтлах зорилт тавьжээ.
Энэ үзүүлэлт жил ирэх тусам нэмэгдэж, хүн амын дунд хоол боловсруулах, зүрх-судасны тогтолцооны өвчний суурь болж байна. Эрүүл мэндийн салбарын 2016 оны судалгаагаар сүүлийн 10 жилийн хугацаанд хоол боловсруулах тогтолцооны өвчин 55.2 хувиар, зүрх-судасны тогтолцооны өвчин 74.4 хувиар тус тус өсчээ. Түүнчлэн “Эрүүл хүүхэд” аяны хүрээнд 2012 онд хийсэн судалгаагаар шүдний өвчний тархалт 6-8 настнуудын хувьд 85 хувьтай, олон улсын жишиг үзүүлэлт болох 12 настнуудын хувьд 94 хувьтай байна.
Хүнсний зохисгүй хэрэглээ нь нэг талаас цагаан идээний үнэ, үйлдвэрлэлийн чанар, стандарт, аюулгүй байдал, нийлүүлэлт, нөгөө талаас иргэдийн буруу дадал зуршил, зохистой хүнсний хэрэглээний мэдлэг хангалтгүй байгаатай тус тус холбоотой гэж үзэж байна.
Тиймээс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Мах, сүүний анхдугаар аян”-ы ажлыг эрчимжүүлэх, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриалга, зорилтоо бодит үр дүнд хүргэх тал дээр онцгой анхаарах нь зүйтэй.
Тиймээс миний бие Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Улсын Их Хурлын дарга, төрд түмнээ төлөөлж буй түшээгийн хувьд монгол хүний хоол хүнсний аюулгүй байдлыг хангах, үндэсний уламжлалт сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх нь нэн чухал болоод байгааг эш болгон энэхүү уриалгыг Та бүхэндээ хүргүүлж байна.
Цаашид албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд идээний тавгаа уламжлалт цагаан идээгээр засч хэвших, өдөр тутам цагаан идээг түлхүү хэрэглэж занших нь иргэдийн эрүүл мэндэд төдийгүй улс орны эдийн засгийн хөгжил, үндэсний үйлдвэрлэлд ихээхэн дэмжлэг үзүүлж, хүн амын суурьшлын төвлөрлийг сааруулж, улмаар ажлын байр нэмэгдэж, иргэд тогтвортой орлоготой болох эх үүсвэр баталгаажих болно.
Ариун цагаан сүү, амтат цагаан идээгээ хэрэглэцгээе.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг

юуг яаж идэхээ цагаач гамингийн гөлөгөөр заалгах уу
Yu idhee ene ovgonoor zaalgah uu