УИХ-ын чуулганы хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “Тус хуулийн төсөл батлагдсанаар хэлмэгдсэн иргэдэд нөхөн олговор олгох асуудал үүгээр эцэслэгдэх үү. Нөхөн олговроор 40-80 сая төгрөг олгох нь. Энэ хэр бодитой тавьсан мөнгөн дүн бэ” гэсэн асуудлыг тодруулсан. Эл асуултад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, “Нийт 36 орчим мянга хүн хэлмэгдсэн гэсэн баримтыг холбогдох байгууллагаас нь гаргасан байдаг. Өнөөдрийн байдлаар 31 мянгыг нь цагаатгасан. Одоо 5000 хүний материал цагаатгалаа хүлээж байна. Хуулийн төслийн гол агуулга нь хэлмэгдсэн иргэд, түүний үр хүүхдүүд зохих байгууллагад хэлмэгдсэн тухай гомдлоо гаргах эрх зүйн орчныг нь нээж өгөхөд чиглэгдэж байгаа юм. Хууль батлагдсанаар хоёр жилийн хугацаанд иргэд өргөдлөө гаргана. Мөн орон нутгийн иргэд аймагтаа өргөдлөө гаргах юм” гэсэн хариултыг өгсөн. УИХ-ын гишүүн Я.Санжмятавын хувьд, “Цаазын ял авсан иргэнд 80 сая, шоронд хоригдсон иргэн, түүний гэр бүл, үр хүүхдүүдэд 40 сая төгрөг олгох юм. Юуны өмнө тухайн иргэн өргөдлөө өгөх хэрэгтэй. Өргөдлийг нь хуулийн байгууллагаас хянаж тодорхой хугацааны дараа эцсийн хариу гаргах болно. Иймд барилгын компаниуд нөхөн олговор авч буй иргэдэд дэмжлэг үзүүлэх байх” гэсэн нэмэлт тайлбарыг хийв.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, “Хэлмэгдсэн иргэдийнхээ нэрийг цагаатгаад нөхөн олговор олгож байгаа ч дахин ийм нийгмийн бараан үзэгдэл бүү гараасай гэх үүднээс музей байгуулж, соён гэгээрүүлэх ажлыг хиймээр байна. Хариуцлагын тухай асуудал байхаас хэлмэгдүүлэлт яавч Монгол Улсад байх учиргүй” гэв. Ингээд тус хуулийг бүхэлд нь батлах эсэх талаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн юм. Хууль батлагдсантай холбогдуулж УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ хэлмэгдүүлэлтийн сүүдэр дахин давтагдах ёсгүй гэсэн байр сууриа илэрхийллээ гэж МОНЦАМЭ мэдээлэв.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Урьд өмнө нь хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд өгсөн 1 сая төгрөг авсан бол дахин хамрагдахгүй биз дээ?