УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар “УИХ болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх” үүрэг бүхий Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгүүдийг байгуулсан билээ. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очироор ахлуулсан Дэд ажлын хэсгийн хамт нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүрэгт ажиллаж, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулсан юм. Ажлын хэсэг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, төр болон төрийн бус байгууллагууд, гэр хорооллын иргэдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, иргэдийн саналыг сонслоо. Тухайлбал, Баянзүрх дүүргийн II хорооны иргэн С.Сарангоо Засгийн газраас гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэх шийдвэр гаргасанд талархал илэрхийлээд, хэрэв дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж үндсэн гудамжуудаар цэвэр, бохир усны хоолойг оруулж, халаалтад холбоод өгвөл айлууд өөрсдөө салаалж дулаанд холбогдох гарц байгаа талаар саналаа УИХ-ын гишүүдэд уламжилсан юм.

Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 2017 онд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэхэд зориулж улсын төсөвт 3.5 тэрбум төгрөг суулгасан нь үр дүнгээ өгч байгаа. Тиймээс 2018 оны төсөвт 8.3 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлж, хамрах хүрээг нь нэмж буй. Мөн УИХ-аас агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр агаар цэвэршүүлэгч, цахилгаан халаагч 15-20 хувийн хямд үнээр иргэдийн гар дээр ирэх боломж бүрдсэн талаар мэдээлэл өгсөн юм.

Дараа нь Ажлын хэсэг Баянзүрх дүүргийн X хороонд байрлах “Амгалан” дулааны станцын үйл ажиллагаатай танилцсан. Тус станц нь нийт хүчин чадлынхаа 44.8 хувийг ашигладаг. Үлдэж буй 55 хувийн нөөц бололцоог ашиглахад дэд бүтцийн асуудал тулгарч байгааг тус байгууллагын удирдлагууд хэлсэн. Дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах боломжтой талаар тус станцын ерөнхий инженер Ч.Цогтсайхан танилцууллаа. Тэрбээр дулаан хуваарилах байгууламжуудыг барьж, Баянзүрх дүүрэгт байгаа халаалтын зуухнуудыг татан буулгаж ачааллыг “Амгалан” дулааны станцад шилжүүлж, утааг бууруулах, “Амгалан” дулааны станцын трансформаторын хүчин чадлыг ашиглан айл өрхийг цахилгаанаар хангаж, утааг бууруулах боломжийг судлах, станцын дэд бүтцийг ашиглан 50 мВт-ын хүчин чадалтай хоёр турбин зуухны блокийг суурилуулах саналуудыг хэллээ.

Түүнчлэн Ажлын хэсэг энэ онд төвийн дулааны шугамд холбогдсон Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан. 1980 онд ашиглалтад орсон цагаасаа уурын зуухаар халааж ирсэн тус эмнэлэг өнгөрсөн онд 117 сая төгрөгийн халаалтын зардал гаргаж байсан бол төвийн дулааны шугамд холбогдсоноор 64 сая төгрөгийн зардал гаргах тооцоо гарсан байна. Үүнээс гадна гэрийнхээ халаалтыг цахилгаанаар шийдсэн иргэд нүүрснээс бага зардлаар тав тухтай орчинд амьдарч буйгаа Ажлын хэсгийнхэнд танилцуулсан. Тэдний нэг нь Хан-Уул дүүргийн VII хорооны иргэн Ш.Цэцэгдэлгэрийн байлаа. Тэрбээр амьны орон сууцаа дулаалж, цахилгаанаар халаахаас гадна төвийн цэвэр бохирын шугамд ариун цэврийн өрөөгөө холбосон байна. Энэ мэтээр нийслэлийн тулгамдсан асуудал болоод буй агаарын, орчны бохирдлын эсрэг арга хэмжээнд иргэний хувь нэмрээ оруулж буйгаа хэллээ. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Саранчимэг, Н.Оюунхорол болон нийслэлийн удирдлагууд орж ажиллалаа.


Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
