Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.16) Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өргөн мэдүүллээ.
амхины хяналтын тухай хуульд дараах үндсэн нэмэлт, өөрчлөлтийг оруулж байгаа юм байна:
1.Хуулийн зарим нэр томьёоны тодорхойлолтыг иргэдэд ойлгомжтой болгох, Тамхи, тамхин бүтээгдэхүүн гэсэн давхардсан санааг нэг болгох, тамхины хяналтад утаагүй тамхины зохицуулалтыг сайжруулах заалт,
2. Мөн НҮБ-ын төрөлжсөн агентлагуудын хамтарсан үнэлгээний баг ТХСК-ийн “Хүн амыг тамхины утаанд өртөж, хордохоос хамгаалах” 8 дугаар удирдамжийн дагуу байгууллагын дотоод орчинг 100 хувь тамхигүй орчин болгох шаардлагатайг зөвлөсөн. Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуулийн 2.2-д Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэж хуульчилсаны дагуу байгууллагын хамт олныг тамхины утаанд өртөхөөс хамгаалах зорилгоор байгууллагын дотоод орчинг 100 хувь тамхигүй орчин болгож, байгууллагын орох хаалганаас 10-15м-ийн зайд тамхи татах цэгтэй болгож, зардлыг тухайн байгууллага хариуцахаар тусгаж байна. Хуульд зөвхөн утаат тамхинаас гадна утаагүй тамхийг хуульд хориглосон газар татахыг хориглоно.
3. ТХСК-ийн 11 дүгээр удирдамжийн 1b.iv-д эрүүл мэндийн анхааруулга нь тамхины хайрцаг, сав, баглаа боодлын 50 болон түүнээс дээш хувьд байхаар туссан байдаг тул эрүүл мэндийн зурагт анхааруулгын хэмжээг нэмж 75 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулна. Сүүлийн жилүүдэд хуулийн зохицуулалтгүйгээс зах зээлд нэмэгдэж байгаа, хуулийн зохицуулалтад хамрагдахгүй байгаа никотины хэмжээ өндөртэй навчин болон навчит тамхи нь бусад тамхины адил зохицуулагдах бөгөөд зөвхөн эрүүл мэндийн анхааруулга дагалдаж худалдаалагдаж байхаар хуулийн төсөлд тусгана.
4. МХЕГ–ын тамхины импорт, худалдааны зохицуулалтыг тодорхой болгох саналыг үндэслэн хугацаа дууссан тамхи худалдах, тамхийг мал, амьтан, бараа бүтээгдэхүүнээр солихыг хориглож, тамхийг томоохон боомтуудаар импортлох зохицуулалтыг нэмж тусгана.
5. Дэлхий нийтэд тамхины газар тариалан эрхлэх ажил буурах нөхцөл бүрдэж байгаатай холбоотойгоор тамхины тариалан эрхлэгчдээс эх орны нутаг дэвсгэрийг хамгаалах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Монгол улсад тамхины ургамал тарих, өсгөвөрлөх, газар тариалан эрхлэхийг хориглоно.
6.ТХСК-ийн 5.1 дэх заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор ТХСК–ийг хэрэгжүүлэхийг бүх шатны төрийн байгууллагад үүрэг болгоно.
7. Тамхийг худалдаа, үйлчилгээнд тамхийг биет байдлаар ил байрлуулж худалдах замаар сурталчилдаг байдлыг өөрчилж, тамхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд болон шууд бус байдлаар сурталчлах асуудлыг зохицуулалтыг сайжруулж, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн хариуцлагыг өндөржүүлнэ.
8.ТХСК–ийг дагаж батлагдсан Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах протоколд Монгол улс 2014 онд нэгдэн орсон 4 дэх орон болсонтой холбоотойгоор тамхин бүтээгдэхүүний аливаа хууль бус худалдааг илрүүлэх, таслан зогсоох, хяналт тавих ТХСК-ийн шаардлагад нийцсэн системийг нэвтрүүлэхээр тусгасан.
Ингэснээр хүн ам, ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний дунд тамхины хэрэглээ багасах, тамхины утаанд өртөхөөс сэргийлэх боломж бүрдэж, Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын зорилтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж тамхинаас үүдэлтэй халдварт бус өвчнөөр өвчлөн цагаас эрт нас баралтыг бууруулах, хүн ам эрүүлжин, амьдралын чанар нь дээшлэх, Монгол Улсын хүн амын дундаж наслалт нэмэгдэх нэг нөхцөл бүрдэх юм гэж хуулийн төслийг санаачлагч танилцуулгадаа дурджээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
