Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнгөрсөн лхагва, пүрэв гарагт Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт сумдад ажиллаж, УИХ-ын үйл ажиллагаа, намрын чуулганы үр дүн, батлан гаргасан хуулиуд, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал зэрэг асуудлаар иргэдэд мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариу өглөө.
Батсүмбэр сум 7100 гаруй хүн амтай, 67.7 мянган малтай, газар тариалан, эрчимжсэн аж ахуй хөгжүүлдэг, манай улсын томоохон сумдын нэг юм. Тус сум 22.0 мянган толгой үхэртэйгээс дийлэнх нь сүүний чиглэлийн сайн үүлдрийнх бөгөөд фермерийн аж ахуй сайн хөгжиж буй, нийслэлийн сүүний хэрэгцээнд дорвитой хувь нэмэр оруулдаг болохыг сумын Засаг дарга Д.Ганболд танилцууллаа. Эдний фермерүүд зуны улиралд 50-60, өвөлдөө 20-30 тонн сүү бэлтгэдэг, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК зэрэг томоохон 4 компанитай хамтран ажилладаг, энэ жилийн хувьд сүүний үнэ харьцангуй сайн буюу одоогийн байдлаар 1400-1500 төгрөгөөр худалдаж байгаа аж.
Цаашид эрчимжсэн аж ахуйн үр ашгийг дээшлүүлэх, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа талаар сумын Засаг дарга Д.Ганболд ярилаа.
УИХ-ын дарга М.Энхболд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр нийт ард түмэн, аж ахуйн нэгжүүдэд хандан уриалга гаргасанд талархаж байгаагаа иргэд уулзалтын үеэр хэлж байлаа. Үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлж, сүү үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд хууль эрх зүйн болон бодлогын зарим шийдвэр гаргах нь чухал гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга илэрхийлэв. Тухайлбал, 2007 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ургуулсан улаан буудайн тонн тутамд 60.000 төгрөгийн урамшуулал олгох шийдвэрийг анх гаргасан нь Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, улмаар экспортлох хүртэл хэмжээнд хүрснийг онцлоод, стратегийн бүтээгдэхүүн сүү үйлдвэрлэдэг малчдын сааж, үйлдвэрт тушаасан сүүнд урамшуулал олгох боломжтой гэж үзэж байгаагаа хэлж байлаа.
УИХ-ын дарга М.Энхболд тус сумын Үдлэг багийн фермер Д.Лхагважавынд зочилсон юм. Эднийх 100 гаруй үхэртэй, “Алатау” үүлдрийн 26 үнээ сааж байна. Тэрбээр тэжээлийн зардал өндөр байгаа нь фермийн үр ашигт муугаар нөлөөлж байна. Бид тэжээлээ өөрсдөө тарьдаг. Өнгөрсөн жил манай нутагт зуншлага тааруу байсан тул Дорнод, Сэлэнгээс тэжээлээ худалдаж авч байна. Сүүний борлуулалтад урамшуулал олгох, тэжээлийн ургамлын тариалалтыг дэмжих чиглэлээр УИХ, Засгийн газар анхаарч өгвөл бидэнд ихээхэн тус дэм болно гэж байлаа.
Мөнгөнморьт сум 96.0 мянган толгой малтайгаас дийлэнх нь бод ажээ. Бурхан халдун уулын өвөрт байршилтай тул аялал жуулчлал хөгжих өргөн боломжтой, байгалийн дагалт баялаг болох самар, жимснээс нэлээд орлого олдог онцлогтой сум юм байна. 2017 онд л гэхэд орон нутгийн орлогод 539.6 сая төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөгөө 853.3 саяд хүргэжээ.
Батсүмбэр, Мөнгөнморьт сумын аль алинд цас их унасан ч өвөлжилт хүндрээгүй байна. Улс, аймаг, сумын нөөцөөс малчдаа шаардлагатай өвс, тэжээлээр хангаж байгаа юм байна. УИХ-ын дарга М.Энхболд тус сумдаас УИХ-д сонгогдсон гишүүний хувьд тойргийнхондоо мөн тусламж үзүүлжээ.
Уулзалтын үеэр иргэд байгаль орчноо хамгаалах, төрийн албанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, сум орон нутагт улстөржилтийг багасгах, зогсоох, банкны зээлийн хүүг бууруулах, уул уурхайн хайгуул, ашиглалтын лицензийг багасгах зэрэг асуудлуудыг голчлон тавьж байлаа.
УИХ-ын дарга М.Энхболд Батсүмбэр сумын төвд баригдах сурагчдын дотуур байр, Үдлэг багт барих жишиг багийн төв, Мөнгөнморьт суманд баригдах Соёл, спортын төвийн барилгын шав тавих ёслолд оролцож, дээрх бүтээн байгуулалтын ажилд УИХ-ын гишүүний хувьд байнга анхаарал тавьж, чанар гүйцэтгэлийг нь хянаж байх болно гэдгээ илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээсмэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг

Ми овогтод Төв аймгаас өөр очих газар байхгүйлдээ Бас сүү мүү гэчихэж УИХ-н даргад үүнээс өөр улс орондоо шийдэх асуудал зөндөө байнашдээ За өөрөө ч шийдэж чадахгүй юм ажил хийсэн дүр эсгэж буй юм бна