Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг баруун аймагт ажиллахад дагалдаж буй сайд нарын бүрэлдэхүүнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат багтаж байна. Тэрбээр Ховд аймгийн БОАЖГ, ЦУОШГ, Тусгай хамгаалалттай газрын захиргаад, Сав газрын захиргаадын удирдлага, албан хаагчидтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, хийж буй болон төлөвлөж буй ажлаа танилцууллаа.
“Ховд аймгийн нийт газар нутгийн 40.5 хувь нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад байдаг учир уул уурхайн асуудал бусад аймгийн бодвол харьцангуй бага. Татварын хэлтэстэй хамтран хог хаягдлын хураамжаас өнгөрсөн жил л гэхэд 28 гаруй сая төгрөг төвлөрүүлсэн. Агаарын бохирдол их аймгуудын тоонд орж байгаа. Мөн цөлжилт ихэссэн зэрэг асуудал байна. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр “Мөнгөлөг шагшуурга” цас, мөсний баярыг өнгөрсөн сард хийсэн. Цаашид “Цайны зам өв соёлын наадам” нэртэй үйл ажиллагааг зохион байгуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүсэлтэй байна” хэмээн Ховд аймгийн БОАЖГ-ын дарга Л.Батбаяр ярьсан юм. Мөн ЦУОШГ, Тусгай хамгаалалттай газрын захиргаад болон Сав газрын захиргаадын дарга нар техник, технологи нь хуучирсан учир шинэ тоног, төхөөрөмж, машин техник хэрэгтэй байгаа талаар Н.Цэрэнбат сайдад учирлалаа.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хандлагаа өөрчилж, асуудалд хандахыг хүсээд байгаль хамгааллыг техник, технологийн шинэчлэл дээр тулгуурлан хийнэ. Уул уурхайн нэгдсэн мэдээллийн системийг бий болгож, уул уурхайн компаниудад хяналт тавих ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгасан. Нөгөөтэйгүүр, тэрбээр “Ховд аймаг байгалийн нөөц ашигласны төлбөрөөс өнгөрсөн жил 838 сая төгрөг төвлөрүүлсэн ч 80 гаруй сая төгрөгийг л зориулалтын дагуу зарцуулсан байна. Гэтэл хуулийн дагуу 400 орчим сая төгрөгийг байгалийг нөхөн сэргээх чиглэлд зарцуулах ёстой. Энэ нь та бүхэн орон нутгийн удирдлагуудаа шахахгүй байгаатай холбоотой. Тиймээс цаашид байгалийн нөөц ашигласны төлбөрөөс зохих хэмжээний мөнгийг зориулалтын дагуу ашиглах шаардлагаа орон нутгийн удирдлагууддаа тавь. Ингэж байж бидний ажил үр дүнд хүрнэ” хэмээсэн юм. Мөн тэрбээр баруун аймгуудад хамгийн их маргаан дагуулдаг агнуурын тусгай зөвшөөрлийн асуудлыг дуудлага худалдаагаар, ил тод, нээлттэй зохион байгуулах ажлыг эхлүүлэхээр болсноо дуулгахад салбарынхан нь сайшаан хүлээн авсан. “Аялал жуулчлалын чиглэлээр тоонд биш чанарт анхаарч, чадамжтай жуулчдыг татах ёстой гэдэг байр суурийг баримталж байгаа. Ирэх сар гэхэд Монгол Улс аялалынхаа маршрултыг баталж, НҮБ-ын аялал жуулчлалын маршрутад багтааснаар энэхүү зорилгоо биелүүлэхэд дөхөм болно. Харин жуулчдаа хүлээж авах бэлтгэлээ Монгол Улс маш сайн хангаж, орон нутгийн иргэдийн амжиргаанд нөлөөлөхүйц өөрчлөлтийг энэ салбараар дамжуулж олох ёстой. Цаашлаад Монгол Улс аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгохоор зорьж байна” гэлээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
