Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон холбогдох албаны хүмүүс Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудад ажиллаж байна. Газар тариалангийн гол бүс нутаг болох дээрх аймгуудад тариалалтын явц ямар байгаа болон салбарын хөгжилд тулгамдаж байгаа асуудлуудыг газар дээр нь судалж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Дархан-Уул аймгийн хувьд энэ онд аймгийн хэмжээгээр 15334 га-д үр тариа, 896 га-д төмс,1547 га-д хүнсний ногоо, 4500 га-д тосны ургамал, нийтдээ 22277 га-д тариалалт хийж, 14720.7 тонн буудай, 8601 тонн төмс, 14000 тонн хүнсний ногоо, 1350 тонн тосны ургамал тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн. Тариалалтын ажил 5 дугаар сарын 02-нд эхэлж өнөөдрийн байдлаар тариалалт 32.4 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
.jpg)
.ХХААХҮ-ийн сайд Батзоригийн мэдээлснээр, “Аймгийн хэмжээнд хаврын тариалалтад нийтдээ 1.1 мянган тонн буудайн үр 161.1 тонн шатахуун, 408 тонн бордоо шаардагдах тооцоо гарсан. Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30 хувийн, шатахууныг 50 хувийн, бордоо, ургамал хамгааллын бодисыг 30 хувийн урьдчилгаатай төлбөртэйгээр олгохоор шийдвэрлэсний дагуу өнөөдрийн байдлаар 10 аж ахуйн нэгж, 2 иргэнд 188.9 сая.төгрөгний үнэ бүхий 331.5 тонн буудайн үр, 22 аж ахуйн нэгж иргэнд 202.9 сая.төгрөгний 112.4 тонн шатахууныг ТЭДС-ийн хөтөл салбартай гэрээ байгуулан олгосон.
Хяналт шинжилгээнд хамрагдсан 3269.1 тонн улаан буудайн үрнээс 2109.5 тонн буюу 64.5 хувь, хүнсний ногооны үрний 956.5 кг үрнээс 431.5 кг буюу 45.1 хувь, 205 тонн төмсний үрийн 100 хувь нь тарих үрийн стандартын шаардлага хангасан үрээр тариалалтын ажлыг явуулж байгаа юм байна.
Сэлэнгэ аймгийн хувьд энэ онд нийт 185,9 мянган га талбайд тариалалт хийхээс үр тариа 140,9 мянган га, тэжээлийн ургамал 9,8 мянган га, тосны ургамал 35,2 мянган га, төмс, 2874 га, хүнсний ногоо 2329 га-д тариалалт хийхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар улаанбуудай 34,1 мянган га, тэжээлийн ургамал 9,8 мянган га, тосны ургамал 35,1 мянган га, хүнсний ногоо 584 га, төмс 568 га-д тус тус тариалалт хийж, тариалалтын явц 24,2 хувьтай байна.

.jpg)

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
