Эрчим хүчний дэд сайд Г.Гантулга ОХУ -ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Ш.В.Кара-Оолыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ОХУ -ын Бүгд Найрамдах Тува Улсын Түлш, эрчим хүчний сайд Р.В.Кажин-Оол, Засгийн газрын тэргүүний эдийн засгийн асуудал хариуцсан орлогч А.В.Брокерт нарын тэргүүтэй төлөөлөгчид, Эрчим хүчний яамнаас Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан, Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Ерөн-Өлзий, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбуу нар оролцлоо.
Уулзалтын эхэнд ОХУ -ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Ш.В.Кара-Оол Эрчим хүчний дэд сайд Г.Гантулгад хүлээн авч уулзаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд Евро-Азийн эрчим хүчний гүүр барих олон улсын төслийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр ОХУ-ын Тува болон Буриад руу 500 кВт –ын 1900 км урттай өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам барих төслийг танилцууллаа.
Эрчим хүчний дэд сайд Г.Гантулга мөн хүрэлцэн ирсэн явдалд талархаж буйгаа илэрхийлээд дараах саналуудыг хэллээ.
- Энэхүү төслийн судалгааны ажил болон техник, эдийн засгийн үндэслэл дээр хоёр улсын судалгааны багуудыг ажиллуулах, Монгол Улсад шинээр баригдах Усан цахилгаан станц болон Дулааны цахилгаан станцын төслүүдтэй уялдуулах зэрэг боломжуудыг судлах, эрчим хүчний гүүрийг БНХАУ болон Зүүн-Хойд Азийн улс орнуудыг холбосон тогтмол гүйдлийн өндөр хүчдэлийн транзит цахилгаан дамжуулах шугам болгож өргөжүүлэх
- Цахилгаан шугам барих төслийг хэрэгжүүлэхийн өмнө “Эгийн гол”-ын усан цахилгаан станцын төслийг эхлүүлэх асуудлыг цааш нь уламжлан ойлгуулах;
Уулзалтын төгсгөлд талууд цаашдаа үр дүнтэй хамтран ажиллах нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой хэмээн санал нэгдэв.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
