Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.24) хуралдаан 14 цаг 36 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол даргалав.
Хуралдааны эхэнд “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг болон Сангийн яамны холбогдох албаны хүмүүс оролцсон.
Анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Н.Амарзаяа гишүүн танилцуулав. Ажлын хэсгийн зүгээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн. Уг тогтоолын төсөлд өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, О.Батнасан, Ж.Мөнхбат, Ж.Батзандан нарын зүгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалаа.
Гишүүдийн зүгээс өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд сар бүр бэлэн мөнгө олгох санал гаргасныг хуралдаан оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн гаргасан Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.11.-д заасан нийгмийн хамгааллын босго шугамын оноог шинэчлэх, хүүхдийн мөнгө аваагүйгээс хуримтлагдсан хөрөнгийг хүүхэд хөгжлийн сан байгуулж төвлөрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааж дууссан тул УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Сангийн яамны холбогдох албаны хүмүүс оролцов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд гишүүд 300 тэрбум төгрөгийн төсөвт арга хэмжээ нэмж тусгасан байгааг онцлоод энэ асуудлыг 2019 оны төсөвтэй хэрхэн уялдуулах талаар тодруулж байв. Үндсэн чиглэл бол бодлогын арга хэмжээг тусгадаг. Төсвийн хүрээний мэдэгдэл бол орлого, зарлагын ерөнхий төлвийг гаргадаг. Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэлээ үзэж байгаад 2019 оны нэгдсэн төсвийн төслийг боловсруулахдаа төсөл арга хэмжээний хөрөнгө оруулалтын эх үүсвэр тус бүрээр нь нягталж үзнэ хэмээн Ажлын хэсгийн зүгээс хариулж байлаа. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.
Хуралдааны төгсгөлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг байгуулж, Д.Оюунхорол гишүүн ахлахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
