Монгол Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагуудын дунд уламжлал болсон “Улсын Их Хурлын шилжин явах цом 2018” тэмцээн спортын долоон төрлөөр долоон өдөр үргэлжилж, өчигдөр /2018.05.26/ аваргуудаа тодрууллаа.
Тус тэмцээнд Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагууд болох Монголбанк, Авилгатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комиссын албан хаагчид хөлбөмбөг, шатар, билльярд, дартс, ширээний теннис, гар бөмбөг болон сагсан бөмбөгийн төрөлд хурд хүч, авхаалж самбайгаа сорин өрсөлдөв.
Багийн дүнгээр 29 оноогоор Авлигатай тэмцэх газар гуравдугаар байр эзэлсэн бол 23 оноотойгоор Үндэсний статистикийн хороо хоёрдугаар байр, Монголбанк 17 оноогоор тэргүүн байрны эзэн боллоо. Харин шилдэг тоглогчоор хөлбөмбөгийн төрөлд Монголбанкны ажилтан С.Мөнх-Эрдэнэ, гар бөмбөгийн төрөлд Үндэсний аудитын газрын ажилтан П.Золбаяр, сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор Монголбанкны ажилтан М.Марта, шилдэг эрэгтэй тоглогчоор УИХ-ын Тамгын газрын ажилтан Б.Баясах нар тус тус шалгарлаа.
“Улсын Их Хурлын Цом – 2018” тэмцээний дүн:
| Байгууллагын нэр | Хөл бөмбөг |
Шатар | Билльярд | Дартс | Ширээний теннис |
Гар бөмбөг |
Сагсан бөмбөгэм / эр |
Багийн дүнгээр | |
| УИХ-ын Тамгын газар | 3-р байр | 3-р байр | 2-р байр | ||||||
| Монголбанк | 1-р байр | 2-р байр | 1-р байр | 1-р байр | 1-р байр | 1-р байр | 1-р байр | 1-р байр | |
| Үндэсний статистикийн
хороо |
3-р байр | 2-р байр | 2-р байр | 2-р байр | 2-р байр | 2-р байр | 2-р байр | ||
| Үндэсний аудитын газар | 3-р байр | 1-р байр | 3-р байр | ||||||
| Авлигатай тэмцэх газар | 2-р байр | 1-р байр | 3-р байр | 3-р байр | 3-р байр | ||||
| Санхүүгийн зохицуулах хороо | 3-р байр | ||||||||
Ширээний теннисний төрөлд УИХ-ын Тамгын газар 3-р байр
Билльярдны төрөлд УИХ-ын Тамгын газар 3-р байр
Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн төрөлд УИХ-ын Тамгын газар 2-р байр
“УИХ-ын Цом – 2018”-ын шилдэг тамирчид
“УИХ-ын Цом – 2018”-ын эзэн Монголбанк
УИХ-ын Тамгын газрын хөгжөөн дэмжигчид
“УИХ-ын Цом – 2018”-д оролцсон УИХ-ын Тамгын газрын хамт олон
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдорж, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний аудитын газрын орлогч дарга С.Бүрэнбат болон албаны бусад хүмүүс оролцон нийт тамирчиддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
