УИХ-ын гишүүн, Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэгийн санаачилгаар “Хариу нэхдэгггүй ачтан” хүндэтгэлийн арга хэмжээг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд нийслэлийн 9 дүүргээс 1300 гаруй эмэгтэйчүүд оролцлоо. Хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүдэд “Монгол хатдын нууц түүх” номыг бэлгэнд өгч, энэхүү номоор хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Жил бүр эхчүүд, эмэгтэйчүүдээ хүндэтгэн сайхан арга хэмжээ зохион байгуулдагт баярлаж, талархаж байгаагаа олон хүмүүс илэрхийлж байв. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлэхдээ “Эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөх, нийгмийн сайн сайхны төлөө ажиллахдаа хариу нэхдэггүй ачтанууд юм. Тиймээс тэднийг баярлуулах, хамтдаа асуудлаа хэлэлцэх, эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсох зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг. Жил ирэх тусам арга хэмжээнд оролцож байгаа эмэгтэйчүүдийн тоо, цар хүрээ өргөжиж байна” гэсэн юм. “Хариу нэхдэггүй ачтан” арга хэмжээ номын хэлэлцүүлэг, урлаг соёлын оддын тоглолт, дурсгалын зураг татуулах гэх мэтчилэн олон сонирхолтой арга хэмжээгээр үргэлжилсэн юм.




Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
