Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан ХХААХҮ-ийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол өнөөдөр (2018.07.09) ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо.
Дөрвөн гавьяат шинээр төрлөө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасныг үнэлж, нэр бүхий хүмүүсийг Гавьяат цол, төрийн одон, медалиар шагналаа.
.jpg)
Гавьяат мал зүйч Ховд аймгийн Ховд сумын ахмадын холбооны тэргүүн, мал зүйч Райханы Хасымхан
.jpg)
Үйлчилгээний гавьяат ажилтан “Наранбулаг трейд” ХХК-ийн ерөнхий захирал Самбуугийн Цэрэндорж
.jpg)
Худалдааны гавьяат ажилтан “Нарантуул групп”-ын ерөнхий захирал Шаравын Оюунсогоо
.jpg)
Гавьяат агрономич “Үйзэн тал” ХХК-ийн агрономич Пүрэвийн Давааням
Төрийн дээд шагнал гардуулав
ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Бямбаагийн Даваадулам, Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Арилжааны хэлтсийн захирал Данаажавын Оюун-Эрдэнэ нарт Төрийн дээд шагнал Алтан гадас одон хүртээлээ.
Хөдөлмөрийн хүндэт медалиар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Хавдолдайн Кенжегүл, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Зээл, төслийн хэлтсийн дарга Жанчивдоржийн Баасандорж нарыг шагнасан юм.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэхэд эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гаргасныг үнэлж, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнаж, гэрчилгээ олголоо.
.jpg)
Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Бямбаагийн Даваадулам
.jpg)
“Хөдөө аж ахуйн бирж ХХК”-ийн Арилжааны хэлтсийн захирал Данаажавын Оюун-Эрдэнэ
.jpg)
Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Хавдолдайн Кенжегүл
.jpg)
Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү
Салбарын тэргүүний ажилтан, жуух бичгээр шагнууллаа
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 97 жилийн ойг тохиолдуулан салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 117 тоот тушаалаар “Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан”, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр шагнав.
“Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын мэдээ сувгийн ерөнхий продюсер Цэнд-Аюушийн Цэнд, салбарын жуух бичгээр Мал хамгаалах сангийн мэргэжилтэн Мижидсүрэнгийн Ариунаа, Монголын үндэсний олон нийтийн телевизийн найруулагч Лувсанцэрэнгийн Баатар, Өглөөний сонины ерөнхий эрхлэгч, нийтлэлч Загдсүрэн Боргилмаа нарыг шагнав.
Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тогтолцоог хөгжүүлэх үйл хэрэгт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж, Сангийн сайдын 173 дугаар тушаалаар “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нягтлан бодогч Содномдаржаагийн Удвал энгэрээ мялаалаа.
.jpg)
Монголын үндэсний олон нийтийн телевиз, Монголын мэдээ сувгийн ерөнхий продюсер Цэнд-Аюушийн Цэнд
.jpg)
Мал хамгаалах сангийн мэргэжилтэн Мижидсүрэнгийн Ариунаа
.jpg)
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нягтлан бодогч Содномдаржаагийн Удвал

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
