Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Михай Галошфай болон Унгарын Гадаад хэргийн яамны Газрын дарга ноён Адам Сзүкс (2018.07.31) нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын малын ерөнхий эмч, Мал эмнэлгийн хяналтын салбарын ерөнхий байцаагч Д.Түмэндэмбэрэл, ХХААХҮЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Жаргалсайхан нар оролцож, 1973 онд БНУАУ-ын (хуучин нэрээр) техник, эдийн засгийн тусламжтайгаар бүрэн шинэчлэгдэн байгуулагдаж, Унгар-Монголын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, 1990 оноос хойш зөвхөн үндэсний мэргэжилтнүүд, мэргэшсэн ажилчид эх орны хэрэгцээт биобэлдмэлийг үйлдвэрлэн нийлүүлж ирсэн Биокомбинатыг шинэчлэн засварлах асуудалд төвлөрөн ярилцлаа.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: “Малын гоц халдварт өвчний үед ОХУ болон гуравдагч орнуудаас вакцин нийлүүлж, дотоодын хэрэгцээгээ үйлдвэрлэж чадахгүй байна. Иймд Европын чанар стандартад нийцсэн вакцин үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах нь нэн чухал байна. Унгарын Засгийн газар 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр энэ асуудлыг шийдэх гэж байгаад маш баяртай байна” гэж цохон тэмдэглэлээ. Мөн ХАА-н эх орон болсон Унгар улстай мал эмнэлэг, хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах бүрэн боломж байгааг хэлсэн юм.
Уулзалтын үеэр Унгар улсын засгийн газраас манай улсад олгосон 25 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлээр Биокомбинат ТӨҮГ-н өргөтгөлийн ажлыг тун удахгүй эхлүүлэхийн тулд хоёр талаас харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. 1-2 жилийн хугацаанд үйлдвэрийн барилгаа барьж мялзан, цэцэг болон вирусийн гаралтай бусад өвчний эсрэг вакциныг дотооддоо үйлдвэрлэн хэрэгцээгээ хангаад зогсохгүй хяналтаа тавих боломж бүрдэх юм. Өөрөөр хэлбэл, 15-20 сая тун хуурай, 10-15 сая тун шингэн вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай, технологийн хувьд шинэ үйлдвэртэй болно. Мөн бүтээгдэхүүнээ олон улсын чанарын түвшинд шалгах лабораторийг үйлдвэрийн дэргэд байгуулах юм.
.jpg)
.jpg)
Эх сурвалж: ХХААХҮЯам

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
