Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр (2018.11.19) Оросын Холбооны Улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүй ба, төрийн байгуулалтын хорооны дарга Андрей Александрович Клишас тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Н.Амарзаяа, О.Содбилэг, Д.Эрдэнэбат, Б.Энх-Амгалан нар байлцав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан уулзалтын эхэнд, хоёр улсын харилцаа болон Монгол Улсын Их Хурал Төрийн Дум, Холбооны зөвлөлтэй нягт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэнд сэтгэл ханамжтай байдгаа илэрхийллээ.
Үргэлжлүүлэн тэрбээр Монгол Улсын Их Хурлын бүтэц, онцлог хийгээд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажил, зарим хуулийн талаар товч мэдээлэл өгөв.
Мөн хоёр улсын бүс нутаг, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа зохих түвшинд хөгжиж байгааг тэмдэглээд, Халх голын ойн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинийг хүрэлцэн ирнэ гэдэгт итгэж байгаагаа хэллээ.
Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлал хийхээр бэлтгэж буйг дуулгасан.
Энэ үеэр мөн Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтуудыг уламжлалт хөрш ОХУ-гүйгээр төсөөлөх аргагүй гэдгийг тэмдэглэхийн зэрэгцээ хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажил сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсон гээд, одоо яригдаж байгаа Улаанбаатар төмөр замын текникийн шинэчлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төсөл зэрэг асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Дараа нь Оросын Холбооны Улсын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн эрх зүй ба, төрийн байгуулалтын хорооны дарга Андрей Александрович Клишас хэлсэн үгэндээ, ОХУ-ын улстөрийн өнөөгийн байдал, бүс нутгийн сонгууль болон Үндсэн хуулийн 25 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа талаараа мэдээлэв.
Мөн ОХУ-д иргэд цахимаар сонгуульд санал өгөх боломж бүрдсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Уулзалтын төгсгөлд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүсэж, Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв.
Уулзалтад Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүн, Үндсэн хуулийн эрх зүй ба Төрийн байгуулалтын хорооны орлогч дарга Александр Богданович Карлин, Холбооны хурлын Холбооны зөвлөлийн гишүүн Ирина Валерьевна Рукавишникова нарын төлөөлөгчид байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
