УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.29) нэгдсэн хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр 10 цаг 18 минутад эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт санал танилцуулав. Тэрбээр “УИХ-ын Ёс зүйн дэд хороог хуралдуулах хэд хэдэн шаардлага үүсээд байна. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудал үүссэн бөгөөд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудал, хариуцлага хүлээлгэх асуудлыг хөндсөн өргөдлийг иргэн н.Алтангэрэл манай дэд хороонд хаяглан ирүүлсэн. Мөн нэр бүхий хуулийн фирмээс дээрхтэй агуулгын хувьд яг адил саналыг ирүүлж, уг асуудлыг хэлэлцсэн талаарх Ёс зүйн дэд хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтийг ирүүлээд байна. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас нэр холбогдсон гишүүд, сайд нарын асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх шаардлага ирүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, М.Оюунчимэг нар утга ижил мэдэгдэл хийлээ. Ерөнхийдөө ЖДҮ-ийн зээлийн асуудалтай нэр холбогдсон УИХ, Засгийн газрын гишүүдийн асуудлыг авч хэлэлцэнэ үү гэдэг хүсэлт, шаардлага, өргөдөл, мэдэгдэл Ёс зүйн дэд хороонд ирсээр байна.

Дэд хороо хуралдахдаа хууль сахиулах байгууллагын шалгаж буй хэргийг давхар хянан шалгах ажиллагаа явуулахгүй гэж холбогдох хуульд заасан байдаг. Үүний дагуу прокурорын байгууллага руу албан бичиг илгээж, холбогдох хариуг хүлээн авсан. Иймд дээрх асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэх шаардлага байна. “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-аас ЖДҮ-ийн зээлийн асуудалтай нэр холбогдсон Засгийн газрын гишүүд, сайд нарт ашиг сонирхолын зөрчил үүсч байгааг цохон, хэлэлцэж өгнө үү гэдэг бичиг ирүүлсэн. УИХ-ын 27 гишүүнээс уг асуудлыг хэлэлцэх үеэр ашиг сонирхолын зөрчил үүсэх тул нэр холбогдсон гишүүдийг санал хураалтад оролцуулах эсэхээр шийдвэр гаргана уу гэдэг шаардлагыг ирүүлээд байна. Эдгээр асуудлыг хэлэлцэх шаардлагатай учир Ёс зүйн дэд хороог хуралдуулах зайлшгүй нөхцөл үүсээд байна. Ёс зүйн дэд хороог хуралдтал чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулж өгнө үү. Олон нийтийн шаардлага, хүлээлт байна. Тиймээс эдгээрийг шийдэж байж, дараа нь Монгол Улсын Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх нь зөв гэж үзэж байна” гэв.
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргын хүсэлтийг УИХ-ын дарга хүлээн авч, чуулганы нэгдсэн хуралдааныг түр завсарлуулахаар шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
