Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.14) нэгдсэн хуралдаан 10 цагт эхлэх товтой байсан ч Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлын зарим гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхимд орж ирээгүйгээс хуралдааны ирц бүрдэхгүй байсан тул хуралдаан даргалагч болон ирцэд бүртгүүлсэн гишүүд ирц бүрдэхийг хүлээсээр багагүй хугацааг өнгөрөөв. Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахыг шаардсан албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн юм.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газарт хандаж үг хэлэв.
Улсын Их Хурлын гишүүдийн өглөөний амгаланг айлтгая.
Өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн шаардлага тавих тухай албан бичгийг надад ирүүлсэн. УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ гарга гэдэг шаардлага өгсөн. Энэ шаардлага өчигдөр ч анх удаа ирж байгаа юм биш. Намайг УИХ-ын даргаасаа чөлөөлөгд гэдэг шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь тавьж байсан. Дараа нь манай намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн хурал, байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын даргын албан тушаалаасаа чөлөөлөгд гэсэн шаардлагыг мөн тавьж байсан.
Өнөөдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн гарын үсэг зурж, энэ шаардлагыг ирүүлж байна. Эдгээр 38 гишүүний 34 нь манай намын гишүүд байгаа. Би гарын үсэг зурсан нөхдийгөө хэний хүсээд байгаа хүслийг гүйцэлдүүлэх, хэний даалгаврыг биелүүлэх зорилготойгоор гарын үсэг зурснаа сайтар тунгааж үзсэн байхаа гэж бодож байна.
Би хууль ёсоор УИХ-ын даргад нэр дэвшиж сонгогдсон. Энэ ажил, албан тушаалыг өгөхөд, чөлөөлөгдөхөд надад зууралдаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ би бүх үйл явдал, тэр тусмаа парламентын дотоодод болж байгаа үйл явдал хуулийн дагуу явагдах ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас нэр бүхий гишүүдээс тавьсан шаардлага хуульд хэрхэн нийцэж байгаа талаар авч үзээч ээ гэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг авч үзэж тодорхой чиглэл, дүгнэлт гаргах байх гэж бодож байна. Би хууль зөрчсөн ямарваа нэг үйлдэл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байгаа. Гэхдээ би өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдлыг үнэлж, дүгнэж Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэн дүгнэлт гаргах хүртэл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдахгүй байя гэдэг бодолтой байна. Иймд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланг чуулганыг удирдаж, ирцээ бүрдүүлж, ажлаа явуулахыг хүсч байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
