Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний хөгжлийн газар, Конрад Аденауэрийн сан, “Блүүмберг ТВ Монголиа”-гаас зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” үндэсний чуулганд оролцож үг хэлэв.
Тус чуулганыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөл, “ОШМИ групп” ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бизнесийн байгуллагуудын оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэл, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцож байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ эхэнд “Монгол Улсад шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлагыг бүх шатанд хэвшүүлэх, алагчлалгүйхуулийн засаглал төлөвшүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжлөө тэтгэх шинэчлэлийн алхам хийж буй чухал цаг үед энэхүү чуулган болж буйд талархалтай байна” хэмээн тэмдэглэлээ.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас 2017 онд “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг батлан гаргасан. Энэ бодлогын тулгуур нь Засаглалын шинэчлэл, Эдийн засгийн шинэчлэл, Нийгмийн бодлогын шинэчлэл гэсэн 3 асуудалд зангидагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл гол зарчим нь Монголын төр нь төр шиг байя, зөвхөн уул уурхайгаас хамааралтай биш, төрөлжиж солонгорсон эдийн засагтай болъё, Монголын нийгмийг халамжийн биш бүтээмжийн нийгэм болгоё гэдэгт чиглэж байгаа юм гэж онцоллоо.
Нэгдүгээрт, Монголын төр нь төр шиг байхын тулд шударга ёс, хуулийн засаглал, сахилга хариуцлагад суурилах ёстой. Хөгжлийн удаашрал, зогсонги байдлын буруутан нь төр өөрөө байна. Дэлхийн банкнаас гаргадаг Сайн засаглалын шалгуур үзүүлэлтүүдээр Монгол Улс уруудаж доошилсон байна. Энэ шалгуур үзүүлэлтэд авлигын хяналт, Засгийн газрын үйл ажиллагааны үр ашигтай байдал, хууль тогтоох байгууллагын чадавхи, шүүхийн хараат бус, шударга тогтолцоо зэрэг олон асуудал хамаардаг. Төр нь төр шиг байж гэмээнэ хувийн хэвшилдээ шударга өрсөлдөх, хөгжих боломжийг нээж өгч чадна. Тиймээс засаглалаа, хуулиа, шүүхээ шударга, зөв болгоё гэсэн зорилт дэвшүүлж, эхний алхмуудаа ажилттай хийж байна.
Хоёрдугаарт, Монголын эдийн засгийн 88.6 хувь нь уул уурхайгаас хамааралтай байна. Эдийн засгийн өсөлт нүүрс, алт, зэс гэх мэт байгалийн цөөн баялгийн гадаад зах зээлийн үнэ ханшаас шууд хамаарсаар ирлээ. Тиймээс олон салбар, хэвшилтэй болгож, баялаг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчдэдээ тэгш боломжийг олгох нь эдийн засагт хийх шинэчлэлийн гол зарчим байх болно.
Гуравдугаарт, иргэд нь халамжаар угжуулагчид биш, бүтээмжээр өрсөлдөгчид байх ёстой. Үүний тулд халамжаас бүтээмж рүү чиглэсэн хүний хөгжлийн бодлого хэрэгжүүлье. Иргэдээ бүтээн байгуулалтад шаардлагатай ажил мэргэжилтэй болгож, хүн бүрийг ажлын байраар, үйлдвэрлэл үйлчилгээ, хөдөлмөр эрхлэх боломжоор хангая гэж байгаа юм.
Хамгийн товчхоноор илэрхийлэх юм бол Монгол төр, Монголын баялаг, Монгол хүндээ тулгуурлаж бид хөгжлийг бүтээнэ. Монгол төр нь бизнес эрхлэгчдээ, иргэдээ шударга ёс, тэгш эрхээр хангаж, аливаа зөв санаачилга, бодлогыг нь, хөгжин дэвжих эрмэлзлийг нь дэмжих ёстой гэсэн үг юм гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлав.
Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид бол хөгжлийн хөдөлгүүр юм. Энэ хөдөлгүүр гацаа саадгүй, жигд тасралтгүй, үр ашигтай ажиллах ёстой. Үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй гэж бид үзэж байна. Тиймээс баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг батлан гаргахаар УИХ төлөвлөж байгаа. Эхний ээлжинд Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваар ахлуулан байгуулсан. Энэ хуулийн төслөөр Нээлттэй сонсгол хийж, үйлдвэрлэгчид Та бүхний төлөөллийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд идэвхтэй оролцохыг урьж байна хэмээлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар та бүхэн МҮХАҮТ дээрээ, мэргэжлийн нэгдсэн холбоод дээрээ нийт баялаг бүтээгчдийн өмнө тулгарч буй, шийдвэрлэвэл зохих асуудал, бэрхшээлээ хэлэлцэн ярилцаж нэгтгээд, гарах гарц, хууль эрх зүйн орчны талаарх санал, санаачилга, бодлогоо УИХ, Засгийн газарт илэрхийлдэг баймаар байна. Ийм нэгдмэл саналд тулгуурлаж шийдвэр гарвал үр дүнтэй, зөв болно. Тиймээс ажил хэрэгч, бүтээлч, шинэ хандлагыг бий болгомоор байна гээд, “Тогтвортой хөгжлийг хангахын тулд хувийн хэвшлийнхэн бүтээлч хандлагыг эрхэм болгоцгоогтун. Ийм хандлагыг Монголын төр засаг ямагт дэмжих болно. Төр, хувийн хэвшлийнхэн хүчээ нэгтгэх цаг болж. Ингэж чадвал бидэнд хөгжих асар их боломж байна. МОНГОЛЫНХОО ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” хэмээн уриаллаа.
Үндэсний чуулганд УИХ-ын гишүүн, Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ц.Гарамжав оролцож үг хэллээ.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичид бараалхав
Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович, гэргий Милена Милатович нар Чингис хаан Үндэс
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Я.Милатович нар мэдээлэл өглөө
Шинэ клип: Дуучин Н.Ундрал, Э.Оюумаа “Залуу нас хайр”
Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авл
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь нээлттэй сонслоо
Ерөнхийлөгч Я.Милатович гэргийн хамт “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчинлэн хийдэд
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
УИХ-ын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга
Вьетнам улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллага
