ХХААХҮ-н Дэд сайд Ж.Сауле Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 87 дугаар чуулга уулзалтад оролцож хүндэт гишүүн орны зүгээс тус чуулга уулзалтын нээлтийн ёслолд үг хэлсэн юм. Тэрээр Монгол Улсын мал эмнэлгийн салбарын тухай танилцуулга хийж, ДМАЭМБ-н дэмжлэгтэйгээр хууль эрх зүйн орчноо хэрхэн сайжруулж дэвшилд хүрч, цаашид энэхүү байгууллагатай болон 182 гишүүн орнуудтай мал эмнэлгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь нэн чухал болохыг мэдэгдлээ.
Мөн айлчлалын үеэр Бүгд Найрамдах Франц Улсын “Францын ажил олгогч эздийн холбоо”-ны Франц Монголын зөвлөлийн Ерөнхийлөгч Кристоф Фонтайтай хоёр талын уулзалт хийсэн юм. Дэд сайд Ж.Сауле уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарыг экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч байгааг дурдаад, Франц Улс нь мал аж ахуйн салбар, тэр дундаа үхрийн махны, сүү, сүүн бүтээгдэхүүний эрчимжсэн аж
ахуйгаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг учир энэ чиглэлээр хоёр улсын холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд хамтран ажиллахаар хэлэлцэв. Ингэхдээ айлын тал 2020 онд Францын топ 10 гаруй компани төлөөллийг Монгол Улсад ирүүлж хамтарсан Бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж байгааг уламжилсныг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле найрсгаар хүлээн авч Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-ны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.


Мөн тэрээр ДМАЭМБ-ийн Ерөнхий захирал хатагтай Моник Элуатай хоёр талын уулзалтыг хийлээ. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож цаашдын хамтын ажиллагааны тодорхой чигийг тохиролцсон юм. Дэд сайд Ж.Сауле тус байгууллагын гишүүн орны хувьд 2007 онд Монгол улсын мал эмнэлгийн чадавхийн үнэлгээ, 2009 онд Монгол Улсын мал эмнэлгийн лабораторийн чадавхийн үнэлгээ, 2012 болон 2014 онд мал эмнэлгийн чадавхийн үнэлгээнд тус тус хамрагдсан талаар дурдаад Монгол Улс ДМАЭМБ –ын энэхүү үнэт зөвлөмжийн дагуу УИХ- аар Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг батлуулж, Улсын мал эмнэлгийн Ерөнхий газар болон Ерөнхий малын эмчтэй болсон тухай мэдээлэл өглөө.Талууд малын гоц халдварт өвчинтэй ялангуяа шүлхий, бог малын мялзан өвчинтэй тэмцэх асуудлаар цаашид хамтран ажиллах, хүний нөөцийг чадавхжуулахад хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгаад санал нэгдсэн. Энэ оны 3 дугаар хагаст ээлжит Үнэлгээний багийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж байгааг илэрхийлсэн ба Монголын тал энэхүү саналыг хүлээн авч тус байгууллагын үнэт зөвлөгөө бидэнд ямагт шаардлагатай байдгийг илэрхийлж, үнэлгээний багийг хүлээн авч хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.
Эх сурвалж: ХХААХҮЯам

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
