Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотод болж буй ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулганд оролцож буй улс орнуудын парламентын төлөөлөгчдийн тэргүүнүүдийг хүлээн авч уулзлаа.
Чуулганд оролцохоор ирсэнд нь УИХ-ын дарга тэдэнд талархал илэрхийлээд тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх арга зам, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, үр дүн, ардчилал, шударга ёс, парламентат ёсыг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсын Их Хурлаас баримталж буй бодлого, шинэчлэлийн үзэл санааныхаа талаар товч мэдээлэл өгөв.
Уулзалтад оролцсон ОУПХ-ны ерөнхийлөгч Габриэла Куэвас бүс нутгийн чуулганыг эх орондоо зохион байгуулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж, олон улсын парламентын хөдөлгөөнийг дэмжиж буйд нь УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлэв.
Мөн Фижи Улсын парламентын тэргүүн Рату Епели Наилатикау, Микронезийн Холбооны Улсын парламентын дарга Уэслей В.Симина, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн дэд дарга С.Саяалат нар УИХ-ын даргын мэдээлэлтэй холбогдуулан ардчилал, хүний эрхийг дээдлэх, парламентыг бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх талаарх үйл ажиллагаанаасаа танилцуулж, бүс нутгийн парламентуудын хамтын ажиллагааны боломж, ирээдүйн талаар байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах нэг гол арга зам нь ил тод, нээлттэй, хариуцлагатай, үр нөлөөтэй засаглалыг бэхжүүлэх явдал юм. Тогтвортой, сайн засаглал л улсаа хөгжүүлж, ард түмнийхээ сайн сайхны төлөө ажиллаж, зорилгоо хэрэгжүүлж чадна хэмээн онцоллоо.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
