Яаж ч хичээгээд хэн нэгнийг үзэн ядмаар санагдаад л байх ямар гэдгийг үүнийг мэдэрсэн хүн л сайн ойлгоно. Харин тэрхүү үеийг давж гарахад юу тусалдаг гээч! Нөхөрлөл, эерэг бодол сэтгэл, өршөөн уучлах бяр тэнхээ. Хамгийн дургүй хүнийхээ ч сайхан чанаруудыг нь л олоод харчихвал тэр чиний хувьд муу хүн байхаа болино гэсэн үг. Муу биш хүнийг хайрлахад ямар амархан билээ дээ?
Хүний сайхан чанарыг хэрхэн олж харах вэ?
Дараах аргыг хэрэглэснээр чамд хэний ч гэсэн сайхан зан, чанарыг олж харахад дөхөм болно.
1. Өнгөрсөнд хийсэн сайн зүйлсийг нь сана: Дургүй хүн чинь чиний төлөө сайн үйл хийгээгүй байж болох ч өөр бусад хүмүүст, амьдралынхаа туршид, ядаж ганц удаа ч гэсэн “буян” үйлдсэн л байж таараа. Эсвэл чамд муухай аашилж эхлэхээс өмнөх эерэг сайхан харилцааг нь эргэн нэг санаад үз. “Хнн, хоёр нүүртэй амьтан” гэж бодохын оронд “Сайхан ааштай байж чаддаг л хүн шүү дээ. Бид хоёрын дунд арилгах ёстой нэг ан цав л байгаад байна” гэж ойлгож хэвшээрэй.
2. Бусад хүнтэй хэрхэн харилцаж байгааг нь хар: Хүн өөртөө сайн байдаг хүмүүстэй л илүү дотно харилцдаг. Өөрийн мэдэлгүй шүү. Түүнд ч гэсэн чи нэг л болохгүй нөхөр шиг харагдсан болохоор л эвгүйцээд, хол хөндий харилцаад байгаа ч юм билүү? Бусадтай эвтэй найрамдалтай байдаг хүн чамтай ч гэсэн яг тийм байж чадна гэсэн үг.
3. “Хөнгөхөн”-өөр хүлээж ав: Хүн өдөрт 50 000-60 000 бодол боддог. Харин нэг хүнд дургүй байхад л эдгээр бодлын ихэнх хувь нь сөрөг болж хувирах аюултай. Тиймээс дургүй хүнийхээ хэлсэн, хийсэн, ярьсан болгоныг хүлээж авах хэмжээнээс хоёр дахин “хөнгөхөн”-өөр хүлээж ав. Заримдаа багахан “тэнэг” байх эрүүл мэндэд их тустай байдаг.
4. Түүнтэй илүү сайхан харьц: Ер нь яагаад муухай харьцах ёстой гэж? Чамтай муудалцахыг оролдох бүрт нь түүнтэй илүү сайхан харилц. Инээмсэглэ, хүчилж байгаад ч болов инээмсэглэ. Үл ойлголцол бол түрхэн зуурын л зүйл. Харин чиний нэр төр бол үүрдийнх шүү дээ. Түүнтэй эелдэг харилцах нь чи өөрийгөө хэрүүл маргаан мэтийн жижигхэн зүйлсэд ач холбогдол өгддөггүй хүн гэдгээ харуулж буй хэрэг юм.
5. Хорвоогийн бүх хүн сайхан гэдэгт итгэ: Бүсгүй хүнээс төрсөн бүх хүн сайхан. Бүлээн сүүг нь хөхөж өссөн бүх хүн цагаан сэтгэлтэй. Тиймээс чиний уурыг үргэлж хүргэдэг түүнд ч гэсэн сайн сайхан зан чанарууд бий. Найзынхаа зөрүүд, муйхар занг нь “За ямартай ч өөртөө бат итгэл үнэмшилтэй хүн шүү”, аймшигтай хартай залууг “Өөрт нь сайн ойлгуулж, засал хийх л хэрэгтэй хүн”, ууртай хадам ээжийг “Хайртай бүхнээ үхэн хатан хамгаалдаг, мундаг шүү” гэх мэтээр жижигхэн ч гэсэн өөртөө шинэ нээлт хийгээрэй. Аль ч тохиолдолд буруу ба зөвөөр ойлгох боломж байдаг бөгөөд өөдрөг байхын тулд хүн зөвийг нь л сонгодог юм.
6. Цаад хүнийг нь танихыг хичээ: Кинон дээр хүртэл муу талын баатар нь өөрийг нь гомдоосон хүмүүсээс болоод л буруу замаар явахыг сонгосон байдаг шүү дээ. Одоо чиний амьдралд байгаа нөгөө талын “дүр” чинь ч гэсэн урьд нь олдсон амьдралын сөрөг туршлагаасаа болоод л ийм зан авиртай хүн болсон гэдгийг санаарай. Хэрвээ чи тулгарсан бэрхшээл бүртээ уурлаж, хорсож, хүмүүсийг үзэн ядаад байх юм бол хэдэн жилийн дараа яг түүнтэй л адилхан хүн болж хувирна. Тиймээс гомдож, буруушаахын оронд “Яагаад ийм юм болов, тэр хүн ямар учраас ингэж аашлав” гэж үргэлж цаад шалтгааныг нь зөвөөр ойлгохын тулд сэтгэлийн гүнээс хичээгээрэй. Муу талын баатар ч гэсэн киноны сүүлчийн үзэгдэл дээр сайхан сэтгэл гаргаж, гол дүрийн залуусыг тавьж явуулдаг биз дээ?
Сайн хүн нь муугаасаа олон гэдэг дээ. Тэгвэл хүнд бий муу зан чанараас нь илүүтэй сайн нь олон байдаг гэж хэлмээр байна. Зөвхөн билгийн нүдээ л нээж харах хэрэгтэй.

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
