Монголын улстөрийн түүхэнд анх удаагаа УИХ-ын ээлжит бус сонгууль явуулах асуудал хөндөгдөж байна. Ерөнхийлөгч, АН-ын зүгээс биш УИХ дахь үнэмлэхүй олонх МАН ийм алхам хийхээр зориг шулуудав бололтой. Гэхдээ энэ нь МАН хариуцлагаас зугатаасандаа ч юм уу, эсвэл засаглалж чадахгүйдээ биш улс орны хувь заяатай холбоотой Үндсэн хуулийн өөрчлөлтийн төлөө гаргах гэж буй шийдвэр гэдэг нь хэн бүхэнд тодорхой болоод байна. Монгол Улсын ирээдүйн сайн сайхны төлөө үнэхээр ийм золиос гаргахгүй бол оройтох гээд байна.
АН-д төр, засгийн эрх мэдэлд хүрэх нь л хамгийн үнэтэй эрх ашиг нь болохоос биш энэ улс, ард түмнийг гэх сэтгэлгүй байгаа нь хэлэлцүүлгээс гарснаас нь эхлээд одоо хэлж, ярьж буйгаас нь тодорхой боллоо. АН үнэхээр үндэсний хэмжээний том нам юм бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлахын төлөө улстөрийн эрх ашгаа хойш нь тавих байлаа. Зөвшилцийг сонгож, эрх баригч болон бусад намуудтай ширээний ард сууж ярилцахыг нэгдүгээрт тавих байлаа. Цаг хугацаа яваад байна. Улс нийгэм урагшлах, өөрчлөгдөх, хөгжих хэрэгтэй байна.
Ард түмний хувьд АН-д хэдэнтээ итгэл хүлээлгэж, эрх мэдлийн жолоо атгуулж байсан. 1996 онд “Таны итгэл-Бидний зүтгэл” уриатай оролцоод 50 суудал авч, Засгийн газраа дангаараа байгуулж байсан ч туршлага, мэдлэг чадвар гээд олон талаасаа төлөвшөөгүйн хар гайгаар улс орныг богинохон хугацаанд элгээр хэвтүүлж байсныг ард түмэн мартаагүй. 1996-2000 оны хооронд засаглахдаа дөрвийн дөрвөн Засгийн газрын нүүр үзэж, яаж булайгаа чирч байлаа даа. Үзэл санаа, бодлого, зорилт, боловсон хүчнийхээ хувьд шал түүхийгээрээ байсан нь улс орныг яваад явах чадамжгүй байдалд хүргэсэн билээ. “Хамгийн зөв нийгмийн хамгааллын бодлого бол эдийн засгийн зөв бодлого” гэдэг харгис капиталист уриа дэвшүүлснээс нийгмийн асуудал шороотой хутгалдаж, ард түмэн амаараа шороо үмхэж байлаа. Тэр үед өмч хувьчлал, банкны реформ, бүтцийн өөрчлөлт нэрийн дор АН-д ашигтай хууль бус шийдвэр шил шилээ даран гарч, тэр хэрээр ард олны уур хилэн дүрэлзэж байсан юм. Энэ талаар нэрт сэтгүүлч Жа.Пүрэв агсаны “Хар дарсан зүүд шиг өнгөрүүлсэн 4 жил” номонд тодорхой бий.
1996-2000 онд АН сонгогчдын итгэлийг даах нь битгий хэл хөсөрдүүлж орхисон учраас 2000 онд дүнгээ тавиулж ердөө ганцхан суудалтай хоцорсон доо. Хамгийн гол нь дотроо үзэл бодлын нэг шугаман дээр гарч ирж чадаагүй, фракцууд нь бараг л бие даасан намын хэмжээнд амбицалж байснаас сөрөг хүчин биш өөрсдөө л Засгийн газруудаа унагаж, Баабарын бичсэнээр ёстой л айл гэр болж тоглосон.
2004 онд удирдлагын бүтцээ өөрчилж, “Эрэл”-ийн Эрдэнэбатын намтай нэг эвсэл болж ороод 35 суудал авсан нь 4 жилийн өмнө ганцхан суудал зулгааж байсантай харьцуулбал том үзүүлэлт. Гэхдээ л тухайн үеийн АН-ын дарга М.Энхсайхан нь Р.Гончигдоржтойгоо тун муу харилцаатай байснаас 2004 оны 10 дугаар сард “Эх орон-Ардчилал” эвсэл задарч, Р.Гончигдорж, С.Баярцогт нарын соцдекууд МАН-ын бүлэгт элсч 62-ын бүдүүн бүлэг үүссэн түүхтэй. Мань соцдекууд “тэлээ хурганууд” хэмээх “алдар” хүртэж билээ. Бас л дотоод эв нэвдэлгүйгээс болоод Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагахад хүргэсэн. Тухайн үед энэ намд фракц бүлэглэл утгаа алдаж байлаа. “Алтан гадас”, “Кроун”, “Ардчилсан холбоо”, “Зүүн хойд Азийн нийгэмлэг” гэх жишээтэй…
2012 онд АН анх удаагаа бие дааж сонгуульд оролцлоо. Ард түмэн мөн л итгэл хүлээлгэж 31 суудалтай болгосон ч “Чингис”, “Самурай” бондын өрөнд улс орон, ард түмнээ унагачихаад талийсан. Нөгөө олон фракцууд нь хоорондоо дайтаж, үр дагаварт нь Н.Алтанхуягийн Засгийн газраа намнаснаар уур амьсгал түр зуур намжиж билээ. Тухайн үед эрх мэдэлтэй байсан АН-ын лидерүүд одоо шүүх цагдаад шалгагдаж байгааг монголчууд бүгдээрээ харж, сонсч байна. 1990 оноос хойш лидерийн хомсдолд орж, фракц бүлэглэлүүдийнхээ хөлд үрэгдэж ирсэн АН-д өнөөдөр ч байдал өөрчлөгдсөнгүй. Ийм улстөрийн хүчин дотроо байнгын бужигнаантай, эв нэгдэлгүй байх нь зүй тогтол юм даа.
Эрх мэдэлд хүрсэн үедээ энэ улс орныг өнгөтэй өөдтэй авч явах чадамжгүйгээ хангалттай нотлон харуулсан АН одоо улс орны ирээдүйн хөгжил дэвшилтэй холбоотой амин чухал асуудал хэлэлцэж байхад өчүүхэн эрх ашигтаа хөтлөгдөн зугатааж, элдвийн арга заль зохиож байна.
Д.Дорж
Эх сурвалж: www.zuv.mn

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
