Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдсан “Үндсэн хуулийн эхийг баригч – Б.Чимид” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр бүтэн өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөлөө.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бирагийн Чимидийн мэндэлсний 85 жилийн ойн хүрээнд УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Чимид” сан, МУИС, Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.
Үдээс өмнөх хуралдаанд Хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ц.Нарангэрэл “Монголын хууль зүйн домог – Б.Чимид багш”, хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ж.Амарсанаа “Үндсэн хуулийг тайлбарлагч”, хууль зүйн шинжлэх ухааны доктор, гавьяат багш Л.Баасан “Профессор Б.Чимид ба сурган хүмүүжүүлэх ур чадвар”, Улсын Их Хурлын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, гавьяат хуульч, Б.Чимидийн нэрэмжит анхны шагналт Д.Лүндээжанцан “Дэлхий нийтийн Үндсэн хуулиудын нийтлэг зарчим ба Монгол загвар”, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, гавьяат хуульч Ц.Сарантуяа “Үндсэн хуулийн хяналтын Монгол загвар: Үндсэн эрхийн хамгаалал ба эрх мэдлийн тэнцвэр” сэдвүүдээр илтгэлт тавьсан юм.
Энэхүү хурал нь олон улсын хэмжээнд хийгдэж буй хоёр дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал бөгөөд Монголын эрдэмтэн судлаачдаас гадна АНУ, ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг долоон улсын эрдэмтэн, судлаачид, мөн олон улсын зарим байгууллагын төлөөлөгчид оролцож, илтгэл тавьж хэлэлцүүлэв. Тухайлбал, үдээс өмнөх хуралдаанд Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйниг “1992 оны ардчилсан Үндсэн хууль ба олон улсын дэмжлэг”, Японы Нагояагийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор Окочи Минюри “Япон Улсын Үндсэн хуулийн шинэчлэл” сэдвээр илтгэл тавьсан бол үдээс хойших хуралдаанд Доржи Банзаровын нэрэмжит Буриадын их сургуулийн доцент, хууль зүйн шинжлэх ухааны доктор Анна Тимофеевна “Медиац ба эвлэрүүлэх ажиллагаа (онолын зарим асуудал)”, БНХАУ-ын Рэнминий их сургуулийн Хуулийн сургуулийн Үндсэн хууль болон Захиргааны эрх зүйн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Чиэн Күн “Нийтийн хөтөлбөр (1949) дэх ардчиллын зарчим”, БНСУ-ын Күүкмин их сургуулийн Хууль зүйн сургуулийн зочин судлаач, хууль зүйн ухааны доктор Пак Шинь “БНСУ-ын Орон нутгийн эрх мэдэл хуваарилах тогтолцоо ба одоогийн Үндсэн хуулийн шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Мөн Хууль зүйн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал “Хууль тогтоох эрх мэдлийн Үндсэн хуулийн шинэтгэл”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар “Үндсэн хуулийн таних шинж”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан “Шүүх эрх мэдлийн Үндсэн хуулийн шинэчлэл”, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ц.Цогт “Хүний эрхийн захиргааны эрх зүйгээр хамгаалах Үндсэн хуулийн суурь асуудал” сэдвүүдээр эрдэм шинжилгээний хуралд оролцогчидтой санал бодлоо хуваалцав.
Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн судалгааны төвийн захирал Р.Мухийт “Төрийн албан тушаалтны хариуцлага”, Удирдлагын академийн Төрийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, гавьяат багш Я.Долгоржав “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь: Зохион байгуулалт, шийдвэр, түүхэн үечлэл, сургамж, хандлага” сэдвээр илтгэл тавилаа.
Олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан болон хэлэлцүүлэгт санал бодлоо хуваалцсан төр, нийгмийн зүтгэлтэн, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн төлөөллүүд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бирагийн Чимидийн эх барьж батлуулсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн үзэл санаа, түүхэн ач холбогдлын талаар өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, ардчилсан Үндсэн хуулийн төслийг боловсруулахаас эхлээд эцэслэн батлуулах хүртэлх бүхий л явцад түүний барьж байсан зарчим, байр суурь, хуульч, сурган хүмүүжүүлэгчийн нь арга барил, мэдлэг, туршлагын талаар дурсамж, сэтгэгдлээ хуваалцлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
