Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль бусад хууль тогтоомжид бүрэн нийцсэн, хуулийн дагуу хүчин төгөлдөр болсон гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг хууль эрх зүйн шинэ орчинд олон мандаттай томсгосон тойргоор зохион байгууллаа.
Энэ удаагийн сонгуулийг нутаг дэвсгэрийн хэмжээнд аймаг, нийслэлийн 21 сонгуулийн хороо, сум дүүргийн 337 сонгуулийн хороо, 2070 хэсгийн хороо, мэдээллийн технологийн 27 баг зохион байгуулж, нийт 35772 төрийн албан хаагч ажиллалаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллав.
Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх журмыг Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран мөрдүүлж зохион байгууллаа.
Хуулиа дээдлэн хоёргүй сэтгэлээр хонон өнжин зүтгэсэн нийт төрийн албан хаагчиддаа баярлалаа.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даагч нийт 606 нэр дэвшигч бүртгүүлж хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа хийлээ.
2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон санал хураалт аянга цахилгаантай, аадар бороотой, үер устай мөн өндөржүүлсэн бэлэн байдлын амаргүй нөхцөлд болсон хэдий ч сонгуулиа амжилттай зохион байгууллаа.
2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 20931 сонгогч саналаа өгөх хүсэлт гаргаж 19956 сонгогч буюу 95.34 хувь нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгсөн.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий 2003969 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1475895 нь буюу сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн байна.
2000 оноос хойш явагдсан сонгуулиудаас хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо.
Сонгуульдаа идэвхитэй, өндөр ирцтэй оролцсон ард иргэддээ баярлалаа.
Санал хураалт дууссаны дараа нийт 2070 хэсгийн хорооноос 846-н хэсгийн хороонд буюу 41 хувьд нь гар аргаар хяналтын тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн зөрүүгүй байна.
Энэ удаагийн сонгуулийг ОХУ-ын “Монголия сегодня”, БНХАУ-ын “Жинь Мин Жи Бао Синхуа”, БНСУ-ын “Бреак Ньюс Кореа”, Катарын “Аль жазир” зэрэг гадаад орны хэвлэл мэдээллийн байгууллага болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын 300 гаруй сэтгүүлчид сурвалжиллаа.
Сонгуулийн үйл явцын талаарх мэдээ мэдээллийг ард иргэддээ цаг алдалгүй, шуурхай мэдээллэж ажилласан сэтгүүлчиддээ баярлалаа.
Мөн энэ удаагийн сонгуулийг АНУ, Австрали, Япон, Англи, Энэтхэг улсын ажиглагчид, сонгуульд оролцож буй нам, эвсэл, бие даан нэр дэвшигчээс томилогдсон 300 гаруй мянган ажиглагчид хэсгийн хороодод бүртгүүлэн, санал авах байруудад ажиглалт хийлээ.
Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуульд МАН-62, Ардчилсан нам 11, Та бидний эвсэл 1, Зөв хүн электорат эвсэл 1, бие даагч 1 тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон дүн гарлаа.
Сонгогдсон гишүүдийн 82.8 хувь буюу 63 нь эрэгтэй, 17.1 хувь буюу 13 нь эмэгтэй байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар санал хураалтын дүнг нэгтгэж, тойрогт хамгийн олон санал авсан мандатын тоотой тэнцүү нийт 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх олгохоор шийдвэр гаргалаа.
Ард иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийсэн нам, эвсэл, нэр дэвшигчиддээ баярлалаа.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3, 74.5-д тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүний үнэмлэхийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төрийн ордонд олгох бөгөөд, сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Их Хуралд өргөн барина.
| МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ СОНГУУЛИЙН ДҮНГИЙН МЭДЭЭЛЭЛ | |||||||
| № | Тойргийн дугаар | Манда-тын тоо | Аймаг, дүүр-гийн нэр | Нэр дэвшүүлсэн субъект | Нэр дэвшигчийн эцэг /эхийн/ нэр, өөрийн нэр | Нэр дэвшигчийн төлөө өгсөн саналын |
|
| тоо | хувь | ||||||
| 1 | 1 | 3 | Архангай | Монгол Ардын Нам | Ёндонпэрэнлэйн БААТАРБИЛЭГ | 21849 | 48.08 |
| 2 | Монгол Ардын Нам | Жамъянгийн МӨНХБАТ |
21478 | 47.26 | |||
| 3 | Монгол Ардын Нам | Ганзоригийн ТЭМҮҮЛЭН |
20204 | 44.46 | |||
| 4 | 2 | 3 | Баян-Өлгий | Монгол Ардын Нам | Хавдисламын БАДЕЛХАН | 23379 | 46.81 |
| 5 | Монгол Ардын Нам | Телуханы АУБАКАР |
22662 | 45.37 | |||
| 6 | Ардчилсан Нам | Буланы БЕЙСЕН |
22448 | 44.94 | |||
| 7 | 3 | 3 | Баянхонгор | Монгол Ардын Нам | Гомбожавын ЗАНДАНШАТАР | 24029 | 53.06 |
| 8 | Ардчилсан Нам | Дашдондогийн ГАНБАТ |
21427 | 47.31 | |||
| 9 | Ардчилсан Нам | Амгалангийн АДЪЯАСҮРЭН | 19076 | 42.12 | |||
| 10 | 4 | 2 | Булган | Монгол Ардын Нам | Цогт-Очирын АНАНДБАЗАР | 15624 | 52.99 |
| 11 | Монгол Ардын Нам | Жадамбын БАТ-ЭРДЭНЭ |
14305 | 48.52 | |||
| 12 | 5 | 2 | Говь-Алтай | Монгол Ардын Нам | Бямбасүрэнгийн ЭНХ-АМГАЛАН |
14801 | 52.18 |
| 13 | Монгол Ардын Нам | Шатарбалын РАДНААСЭД | 14235 | 50.19 | |||
| 14 | 6 | 2 | Дундговь, Говьсүмбэр | Монгол Ардын Нам | Сүхбаатарын БАТБОЛД |
14091 | 50.23 |
| 15 | Монгол Ардын Нам | Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ | 10175 | 36.27 | |||
| 16 | 7 | 2 | Дорнод | Монгол Ардын Нам | Хаянгаагийн БОЛОРЧУЛУУН | 16798 | 46.55 |
| 17 | Монгол Ардын Нам | Цэдэвийн СЭРГЭЛЭН |
16245 | 45.02 | |||
| 18 | 8 | 2 | Дорноговь | Монгол Ардын Нам | Борхүүгийн ДЭЛГЭРСАЙХАН | 21238 | 67.49 |
| 19 | Монгол Ардын Нам | Төмөртогоогийн ЭНХТҮВШИН | 17411 | 55.33 | |||
| 20 | 9 | 2 | Завхан | Монгол Ардын Нам | Цэдэндамбын ЦЭРЭНПУНЦАГ | 18828 | 49.63 |
| 21 | Монгол Ардын Нам | Балжиннямын БАЯРСАЙХАН | 14350 | 37.83 | |||
| 22 | 10 | 3 | Өвөрхангай | Монгол Ардын Нам | Содномын ЧИНЗОРИГ |
32808 | 61.62 |
| 23 | Монгол Ардын Нам | Дуламдоржийн ТОГТОХСҮРЭН | 30020 | 56.39 | |||
| 24 | Монгол Ардын Нам | Гочоогийн ГАНБОЛД |
23560 | 44.25 | |||
| 25 | 11 | 2 | Өмнөговь | Монгол Ардын Нам | Нанзадын НАРАНБААТАР | 15929 | 49.64 |
| 26 | Ардчилсан Нам | Дашдэмбэрэлийн БАТ-ЭРДЭНЭ |
15239 | 47.49 | |||
| 27 | 12 | 2 | Сүхбаатар | Ардчилсан Нам | Жамбын БАТСУУРЬ |
19451 | 58.88 |
| 28 | Ардчилсан Нам | Наянтайн ГАНИБАЛ |
17395 | 52.65 | |||
| 29 | 13 | 3 | Сэлэнгэ | Монгол Ардын Нам | Жаргалтулгын ЭРДЭНЭБАТ | 22865 | 46.61 |
| 30 | Монгол Ардын Нам | Чинбатын УНДРАМ |
22583 | 46.04 | |||
| 31 | Монгол Ардын Нам | Дамдинсүрэнгийн ӨНӨРБОЛОР | 19412 | 39.57 | |||
| 32 | 14 | 3 | Төв | Монгол Ардын Нам | Жигжидийн БАТЖАРГАЛ |
18531 | 42.32 |
| 33 | Ардчилсан Нам | Цэвэгдоржийн ТУВААН |
16125 | 36.82 | |||
| 34 | Монгол Ардын Нам | Нямаагийн ЭНХБОЛД |
15842 | 36.18 | |||
| 35 | 15 | 3 | Увс | Ардчилсан Нам | Одонгийн ЦОГТГЭРЭЛ |
26644 | 61.00 |
| 36 | Монгол Ардын Нам | Чимэдийн ХҮРЭЛБААТАР | 22562 | 51.65 | |||
| 37 | Монгол Ардын Нам | Баттогтохын ЧОЙЖИЛСҮРЭН | 21378 | 48.94 | |||
| 38 | 16 | 3 | Ховд | Ардчилсан Нам | Ширнэнбаньдын АДЬШАА | 22549 | 52.30 |
| 39 | Ардчилсан Нам | Бөхчулууны ПҮРЭВДОРЖ | 18578 | 43.09 | |||
| 40 | Монгол Ардын Нам | Сандагийн БЯМБАЦОГТ |
18464 | 42.83 | |||
| 41 | 17 | 3 | Хөвсгөл | Монгол Ардын Нам | Цэрэнпилийн ДАВААСҮРЭН | 33783 | 54.08 |
| 42 | Монгол Ардын Нам | Лхагвын МӨНХБААТАР |
29351 | 46.98 | |||
| 43 | Монгол Ардын Нам | Лувсанцэрэнгийн ЭНХ-АМГАЛАН |
27931 | 44.71 | |||
| 44 | 18 | 3 | Хэнтий | Монгол Ардын Нам | Ухнаагийн ХҮРЭЛСҮХ |
25356 | 71.01 |
| 45 | Монгол Ардын Нам | Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ |
25169 | 70.48 | |||
| 46 | Монгол Ардын Нам | Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ |
19887 | 55.69 | |||
| 47 | 19 | 3 | Дархан-Уул | Монгол Ардын Нам | Болдын ЖАВХЛАН |
24026 | 53.28 |
| 48 | Монгол Ардын Нам | Гонгорын ДАМДИННЯМ |
22347 | 49.56 | |||
| 49 | Монгол Ардын Нам | Баагаагийн БАТТӨМӨР |
19824 | 43.96 | |||
| 50 | 20 | 3 | Орхон | Монгол Ардын Нам | Дамбын БАТЛУТ |
22621 | 49.52 |
| 51 | Бие даан нэр дэвшигч | Норовын АЛТАНХУЯГ |
19595 | 42.90 | |||
| 52 | “ТА БИДНИЙ ЭВСЭЛ” /МАХН-ИЗНН-МУНН/ |
Сайнхүүгийн ГАНБААТАР | 17034 | 37.29 | |||
| 53 | 21 | 2 | Багануур, Багахангай, Налайх | Монгол Ардын Нам | Сайнбуянгийн АМАРСАЙХАН | 21969 | 68.66 |
| 54 | Монгол Ардын Нам | Цэндийн САНДАГ-ОЧИР |
15576 | 48.68 | |||
| 55 | 22 | 2 | Баянзүрх дүүрэг | Монгол Ардын Нам | Баттөмөрийн ЭНХБАЯР |
36364 | 45.08 |
| 56 | Монгол Ардын Нам | Батсүхийн САРАНЧИМЭГ | 25228 | 31.28 | |||
| 57 | 23 | 3 | Баянзүрх дүүрэг | Монгол Ардын Нам | Жигжидсүрэнгийн ЧИНБҮРЭН | 41004 | 52.58 |
| 58 | Монгол Ардын Нам | Хүрэлбаатарын БУЛГАНТУЯА | 35472 | 45.49 | |||
| 59 | Монгол Ардын Нам | Энхтайваны БАТ-АМГАЛАН |
30870 | 39.59 | |||
| 60 | 24 | 3 | Сүхбаатар дүүрэг | Монгол Ардын Нам | Дамдины ЦОГТБААТАР |
25333 | 39.43 |
| 61 | Монгол Ардын Нам | Цэндийн МӨНХ-ОРГИЛ |
23637 | 36.79 | |||
| 62 | Монгол Ардын Нам | Цэрэнжамцын МӨНХЦЭЦЭГ |
20584 | 32.04 | |||
| 63 | 25 | 3 | Чингэлтэй дүүрэг | Монгол Ардын Нам | Төмөрбаатарын АЮУРСАЙХАН |
33356 | 48.28 |
| 64 | Монгол Ардын Нам | Мөнхөөгийн ОЮУНЧИМЭГ |
27339 | 39.57 | |||
| 65 | Монгол Ардын Нам | Жамъянхорлоогийн СҮХБААТАР |
23365 | 33.82 | |||
| 66 | 26 | 3 | Баянгол дүүрэг | Монгол Ардын Нам | Хассуурийн ГАНХУЯГ |
50073 | 48.27 |
| 67 | Монгол Ардын Нам | Жамбалын ГАНБААТАР |
48624 | 46.87 | |||
| 68 | Ардчилсан Нам | Салдангийн ОДОНТУЯА |
27143 | 26.16 | |||
| 69 | 27 | 2 | Сонгинохайрхан дүүрэг | Монгол Ардын Нам | Хишгээгийн НЯМБААТАР |
32962 | 56.65 |
| 70 | Монгол Ардын Нам | Бадарчийн ЖАРГАЛМАА |
24867 | 42.74 | |||
| 71 | 28 | 3 | Сонгинохайрхан дүүрэг | Монгол Ардын Нам | Ням-Осорын УЧРАЛ |
53651 | 65.54 |
| 72 | Монгол Ардын Нам | Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР |
36785 | 44.94 | |||
| 73 | Монгол Ардын Нам | Пүрэв-Очирын АНУЖИН |
32031 | 39.13 | |||
| 74 | 29 | 3 | Хан-Уул дүүрэг | Монгол Ардын Нам | Ганибалын АМАРТҮВШИН |
37476 | 42.11 |
| 75 | Монгол Ардын Нам | Даваажанцангийн САРАНГЭРЭЛ |
37457 | 42.09 | |||
| 76 | “ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” эвсэл | Тогмидын ДОРЖХАНД |
24449 | 27.47 | |||
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
