Элчин сайд Т.Жанабазар Швед Улсад Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Л.Энхмэндийг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзан “Монгол Улсын Соёлын элч”-ийн гэрчилгээг гардуулав.
Л.Энхмэнд нь 2008-2012 Чех Улсад, 2012 оноос Швед Улсад ажиллаж амьдарч байна. Түүний 2014 онд үүсгэн байгуулсан “Гэгээн Эгшиг” ардын хөгжмийн хамтлаг Швед болон Европын улсуудад урлагийн тоглолтоо толилуулж, Европын бүс нутагт тогтмол зохион байгуулагддаг урлагийн фествалиудад амжилттай оролцсоор иржээ. Тэрээр Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн бөгөөд 1999 – 2021 оны хооронд 40 гаруй дуу хөгжмийн уран бүтээл туурвиж, 2015 онд МУСТА цол тэмдгээр шагнагдсан байна.
Соёлын элч Л.Энхмэнд нь Монгол Улсын түүх, соёл, урлаг, спортыг амьдарч буй орондоо таниулан сурталчлах болон Монгол-Шведийн соёл, хүмүүнлэгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа Элчин сайд Т.Жанабазар илэрхийллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
