Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2021.10.27/ хуралдаан 16 цаг 30 минутад ирц бүрдсэнээр эхлэв. Хуралдаанаар Засгийн газар 2021.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүд-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Эхлээд Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны төсвийн төслөөс тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахыг танилцууллаа. Тэрбээр “…Малчид, тариаланчдыг дэмжих зорилгоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, хуулийн этгээдэд ноос, улаан буудай, сүү, мах, арьс ширний урамшуулал олгох арга хэмжээг үргэлжлүүлнэ. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх технологид суурилсан газар тариаланг хөгжүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийг үр ашигтай хөгжүүлэх чиг үүргийг төсвөөр бус харин аж ахуйн тооцоонд шилжүүлж үр ашигтай ажиллуулах боломж байна. Иймд Хөдөө аж ахуйг дэмжих санг “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр ажиллуулахаар тооцож холбогдох төсвийг шилжүүллээ.
Түүнчлэн цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойжуулалтын чиглэлээр эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой мод усны нөөцийг хамгаалах экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний санаачилгыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд ойжуулалт, ойг нөхөн сэргээх, үр тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, ойн хөнөөлт шавжийн голомттой ойн санд тэмцлийн ажил явуулах, ойн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулж хомсдол, доройтлыг бууруулж, ойн төлөв байдлыг үнэлэх, ойн төлөв байдлыг сайжруулах, ойн арчилгаа цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, судалгаа, зураг төсөл боловсруулахад нийт 12.1 тэрбум төгрөгийг төсөвлөлөө” гэв.
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн талаар Монгол Улсын ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулахдаа тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 оны төсвийн төсөл дараах байдалтай байгааг танилцуулав.
Түүнчлэн, Төсвийн төлөвлөлтийг дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн, нотолгоо-үр дүнд суурилан хийх ажлыг төлөвшүүлэх шаардлагатай байна. Тухайлбал төсвийн ерөнхийлөн захирагчдын 2022 онд хэрэгжүүлэх зарим хөтөлбөр, үр дүнгийн үзүүлэлтүүд нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хөгжлийн бодлогын баримт бичигтэй уялдахгүй, салбарын үйл ажиллагааны үр дүнг бүрэн, бодитой илэрхийлэхгүй байна. Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн бодлогод нийцүүлэн төрийн захиргааны байгууллагуудын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх боломж байна. Төсөвлөлтийн зарим шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын 62 төсөл, арга хэмжээг нийгэм, эдийн засгийн ач холбогдлоор дахин эрэмбэлж хуулийн шаардлагад нийцүүлэн зохицуулалт хийх шаардлагатай гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сангийн сайд Б.Жавхлан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Г.Уртнасан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан болон дээрх яамдын холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо.
Монгол Улсын 2022 оны төсвийн төсөл болон, түүнд хийсэн аудитын дүгнэлт, танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням, Б.Саранчимэг, Д.Өнөрболор, Ж.Батжаргал, Н.Ганибал, Т.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, нар хууль санаачлагчаас болон Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагчдаас асуулт асууж, хариулт авав. Тухайлбал гишүүд шинээр мод тарихад хөрөнгө төсөвлөхөөс гадна одоо байгаа ойн талбайгаа хамгаалах, хортон шавьжтай тэмцэхэд болон агаарын бохирдлын эсрэг ямар дэвшилтэт технологи ашиглахаар төлөвлөснийг, мөн коронавирусийн үеийн аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төсөвт ямар бодлого тодорхойлж байгааг, хөдөө аж ахуйн салбар дахь урамшууллыг хэдий хэмжээгээр төсөвт суулгасныг, дотоодын хэрэгцээний нөөцийн мах бэлтгэл, мал эмнэлгийг чадавхжуулах талаар тус тус тодруулж, хариулт авлаа.
Асуулт асууж, хариулт авч дууссанаар гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргав. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нар, мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Д.Өнөрболор, Б.Саранчимэг нарын гаргасан зарчмын зөрүүтэй санал тус бүрээр санал хураалт явуулахад гишүүд олонхийн саналаар дэмжлээ.
Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууссанаар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар тогтон хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
