Дэлхий дахинд тархсан коронавируст /КОВИД-19/ халдвар буурахгүй байгаагаас эмч мэргэжилтнүүдийн ажлын ачаалал ихээр нэмэгдснээс гадна гадаад орнууд хилээ хаасан байдалтай байгаагаас эрүүл мэндийн ажилтнууд гадаадын өндөр хөгжилтэй орнуудад сургалтад хамрагдан мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх боломж хаагдсан байна.
Иймд эмнэлгийн мэргэжилтний тасралгүй суралцах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх хэрэгцээг хангахын тулд, эмнэлгийн тусламж үйлчилгээг алдагдуулахгүйгээр туршлага солилцон, мэргэжлийн сургалт зохион байгуулахаар ЭМХТ-өөс БНСУ-аас Профессорын багийг эх орондоо урин ирүүлээд байна.
Зочин профессорын баг нь 5 хүний бүрэлдэхүүнтэй ба 5 хоногийн хугацаанд төрөлжсөн эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагуудад танхим, цахим хосолсон сургалтуудыг орохоор төлөвлөж байна.
Түүнчлэн туршлагаа хуваалцан, ажлын байрны эмнэл зүйн сургалтууд зохион байгуулж, эмчилгээ, оношлогоо хийх юм.
2021 оны 10 сарын 29-ны өдөр профессор Ким Сан Хён, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмч нартай хамтран ходоодны мэс засалд амжилттай оролцлоо.
Харин маргааш буюу 10 сарын 30-ны Бямба гарагт Коронавируст (Ковид-19) халдварын үеийн батлагдсан тохиолдолд үзүүлэх эх нярайн тусламж , үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Коронавируст (КОВИД-19)-ын халдварын үеийн эх нярайн тусламж үйлчилгээ” сэдэвт цахим сургалтыг профессор Хан Вүн Хо, Чой Гү Ёон нар зохион байгуулах гэж байна.







435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
