Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ОХУ-ын хамтын ажиллагааны “Россотрудничество” агентлагтай хамтран Монгол-Оросын хэвлэл мэдээллийн форумыг “Найрсаг хөршүүд-хил хязгааргүй яриа” сэдвийн дор энэ сарын 02-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Уг форумд оролцож буй ОХУ-ын хэвлэл мэдээллийн ажилтнуудын төлөөллийг Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга С.Одонтуяа хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой тохиож буй цаг мөчид хоёр орны сэтгүүлчид нэг дор чуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа Монгол, Оросын сэтгүүлчдийн форумыг өмнө нь 1988 онд Хөвсгөл аймагт, 2016 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. ОХУ-ын “Россотрудничество” агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар сүүлийн хоёр удаагийн форумыг зохион байгуулахад идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Энэ жилийн форумд ОХУ-аас 20 гаруй төлөөлөгч, үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийн удирдлага, сэтгүүлчид хүрэлцэн ирсэн. Монгол Оросын хооронд тогтоосон Стратегийн иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд мэдээ мэдээллийн шууд солилцоо, хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа чухал хүчин зүйл юм. Хөрш орнуудын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг ойртуулан хөгжүүлэх нь форумын зорилго оршиж байгааг танилцуулав.
Сэтгүүлчид УИХ-ын дэд даргаас хоёр орны хоорондох худалдааны эргэлтийг сайжруулах санаачилга болон эдийн засгийн хамтын ажиллагааны талаар асуулт асууж, хариулт авлаа.
Энэ удаагийн парламентад Монгол-Буриадын парламентын бүлгийг байгуулан ажиллаж байгаа. Хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд иргэд хоорондын болон соёл, боловсролын салбарын харилцаа хамгийн чухал. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын ард түмэн олон улсын харилцааны өрнөл, хувьслаас шалтгаалсан олон том сорилт бэрхшээлийг хамтын хүчин чармайлт, хамтын тэмцлээр даван туулж, дайны дараах бүтээн байгуулалтад гар нийлэн хөдөлмөрлөсний дүнд баялаг арвин агуулгатай, мартагдашгүй дурсамжтай түүхийг бүтээсэн. Монгол Улсын Их Хурлаас хоёр орны найрамдалт харилцааг шинэ зуунд шинэ шатанд гаргахын төлөө ажиллана. Монгол-Оросын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр улсын ард иргэдийг ойртуулах, уламжлалт харилцааг шинэ зуунд үргэлжлүүлэх хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа онцлон тэмдэглэлээ.
Мөн хоёр орны эдийн засаг, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт импортын балансыг тэнцвэржүүлэх анхаарч ажиллана. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд асар их боломж, нөөц байгаа ч бүрэн ашиглаж чадахгүй байна. Монгол Улс, ОХУ-ын гадаад худалдаа 2020 оны байдлаар 1.5 тэрбум ам.доллар, үүнээс Монгол Улсын экспорт 68.0 гаруй сая ам.доллар болж, манай худалдааны баланс алдагдалтай байгаа. Үүнийг өөрчилж, гадаад худалдаанд тэнцвэр тогтоох, тарифын болон тарифын бус элдэв хориг саадыг багасгах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар харилцаагаа эдийн засгийн салбарт илүү идэвхжүүлэх нь чухал байна. Ингэхдээ Евразийн эдийн засгийн холбооны оны эцсийн дүгнэлтийг үндэслэн тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн гэж хариулав.
Уулзалтад ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх, Монгол Улс дахь Россотрудничество төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Базархандаев Амгалан Ринчинович, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар, тус эвлэлийн гүйцэтгэх захирал Э.Болортулга болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
