Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган /АНДОПЧ/-ы 29 дүгээр уулзалт өнөөдөр (2021.12.14) албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн уулзалтыг “Ковид-19 цар тахлын дараах дархлааг бэхжүүлэхэд парламентуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлогтой.
Чуулга, уулзалтад нийт 23 улсын парламентын төлөөлөл оролцож байгаагаас зургаан улсын парламентын тэргүүн, парламентын дэд дарга хоёр, 113 парламентын гишүүн оролцож байна.
Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган /АНДОПЧ/-ы 29 дүгээр уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор нар оролцлоо.
Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган /АНДОПЧ/-ы 29 дүгээр уулзалтаар улс төр, аюулгүй байдлын асуудлууд, худалдаа, эдийн засгийн асуудлууд, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа гэсэн салбар гурван хуралдааныг зохион байгуулж, тогтоолууд болон хамтарсан мэдэгдэл батална.
Дашрамд тэмдэглэхэд, Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулган нь Ази-Номхон далайн бүсийн орнуудын хууль тогтоох байгууллагаар дамжуулан тус бүс нутгийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх үндсэн зорилготой.
АНДОПЧ нь улс төр, эдийн засгийн чиглэлээр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн, тулгамдсан асуудлаар бүсийн хэмжээнд бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлж, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
Мөн уг чуулган нь парламент болон гишүүд хооронд мэдээлэл, туршлага солилцох замаар хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлж, улмаар гишүүн орнуудын хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх болон урьдчилан сэргийлэх дипломат хүчин чармайлтыг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Монгол Улсын хувьд 1994 онд Филиппин Улсын Манила хотод болсон Ази-Номхон далайн орнуудын парламентын 2 дугаар чуулганд анх УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан оролцож, тус чуулганы гишүүнээр албан ёсоор элссэн. Түүнээс хойш зохиогдсон хуралдаануудад УИХ-ын дарга, гишүүдийн түвшинд идэвхтэй оролцож ирсэн.
Түүнчлэн 2011 онд Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулганы 19-р ээлжит хуралдааныг манай улсын парламент амжилттай зохион байгуулж, нийт 24 орны 215 парламентын гишүүн оролцож, 17 тогтоол баталжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
