Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 110 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрэмжит “Тусгаар тогтнолын үнэ цэн” нийтлэл, подкастын уралдааныг Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвөөс энэ сарын 01-20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус уралдаанд эх орны өнцөг булан бүрээс, хилийн чанадаас сэтгүүлч, нийтлэлч, чөлөөт уран бүтээлчид болон оюутнууд өөрсдийн харах өнцөг, сэтгэх оюун, илэрхийлэх мэдрэмжээ шингээсэн өөр өөрийн онцлог өнгө аястай 100 гаруй нийтлэл, 70 гаруй подкастыг ирүүлсэн юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уралдаанд шилдгээр шалгарсан бүтээлийн эздэд өнөөдөр /2021.12.22/ шагналыг нь гардуулан өглөө.
Нийтлэлийн төрөлд тэргүүн байрыг МЗЭ, МСНЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Б.Цогнэмэхийн “Тал нутаг дахь тэмцлийн гал”, дэд байранд сэтгүүлч Б.Баярбаясгалангийн “Ээж-Эх орон… Бид хоёрын дунд”, гуравдугаар байранд сэтгүүлч, нийтлэлч Т.Дарханхөвсгөлийн “Тунхаглан зарласан тусгаар тогтнолоо та бид хамгаалах ёстой”, тусгай байранд МУИС-ийн оюутан А.Амаржингийн “Тусгаар тогтнолын үнэ цэн”, сэтгүүлч Б.Оргилмаагийн “Цэг биш таслал” зэрэг нийтлэлүүд шалгарсан байна.
Түүнчлэн подкастын төрөлд тэргүүн байрыг найруулагч Б.Өлзийбаяр, редактор А.Алтанцэцэг нарын “Реакц”, дэд байранд “Улаанбаатар Эрдэм” их сургуулийн оюутнуудын “Фокус” багийн “Тусгаар тогтнолын үнэ цэн”, гуравдугаар байранд түүхч, судлаач На.Батболдын “Чанад үйлс”, тусгай байруудад хэл бичгийн ухааны доктор, зохиолч, сэтгүүлч Л.Мөнхтөрийн “Бүтэн”, подкаст хөтлөгч Н.Ганбилэгийн “Нарнаас том А” зэрэг бүтээлүүд тус тус шалгарсан юм.
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхэн ач холбогдол, үнэ цэн, хувьсгалын удирдагчдын үйл хэргийг онцлохоос гадна өнөөгийн залуус шинэ зууныг өөрсдийнхөөрөө бүтээх, хүсэл тэмүүлэл дүүрэн байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн эдийн засгийн тусгаар тогтнол, оюун сэтгэлгээний ондоошил, үндэсний өв соёлын залгамж зэрэг сэдвийг өргөн хүрээнд, өөр өөрийн өнцгөөр агуулга уялдааг нь тодотгосон байлаа.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
