Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монгол-Туркийн бизнес форум”-ыг Анкара хотноо өнөөдөр (2022.10.15) зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээний нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга Ж.Мөнхбат, БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмет Эрдоан, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Турк Улсын Танхим, Биржүүдийн холбооны гишүүн Фаик Явуз нар оролцож, үг хэллээ.
Улсын Их Хурлын дарга форумын нээлтэд хэлсэн үгэндээ, өчигдөр бид Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийж, олон ажлыг хэрэгжүүлэхээр тохирсныг дурдаад, хоёр орны найрсаг, бат бэх харилцаан дээр суурилан худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр ярилцсаныг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр энэ удаагийн “Монгол-Туркийн бизнес форум” нь хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд агаарын тээврийг үе шаттай либералчилснаар эл салбарын урсгалыг нэмэгдүүлж, томоохон дэвшил гарна хэмээн үзэж байна гэлээ.
Саяхан хоёр улсын Төрийн тэргүүн нар Самарканд хотноо уулзах үеэрээ найрамдал хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд энэ хүрээнд хөдөө аж ахуй нь хамтын ажиллагааны чухал салбар хэмээн тодорхойлсныг Улсын Их Хурлын дарга онцлов.
Манай улс 70 гаруй сая толгой малтай. Монголоос ноос, ноолууран бүтээгдэхүүн Туркийн зах зээлд бага хэмжээгээр борлуулагддаг. Цаашид өлөн гэдэс, торомны ноос, сарлагийн хөөвөр, байгалийн гаралтай эко хүнсний бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх боломжтой. Энэ боломжийг Турк Улсын шинэ дэвшилтэт технологитой хослуулан боловсруулж, гадаад зах зээлд гаргахад хамтарч ажиллах боломжтойг дурдаж байлаа.
Монгол Улсын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, уул уурхайгаас гадна бусад салбарын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаагаа мэдэгдсэн.
Цаашлаад Монгол Улс бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг төрийн бодлогоор дэмжих болно гэлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд, Монголчууд мянга сонсохоор нэг үз гэж ярьдаг. Та бүхнийг Монгол нутагт өөрийн биеэр зочилж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг нүдээр үзэж, бизнесийн боломжоо нээж, дээр дурдсан боломжийг бодит ажил хэрэг болгохыг урья гэлээ.
Энэхүү арга хэмжээг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим, Бүгд Найрамдах Турк Улсын Танхим, Биржүүдийн холбоо, тус улсын Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл хамтран зохион байгуулсан.
Форумд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал болон албаны бусад хүмүүс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын таатай нөхцөл боломж, хамтын ажиллагааны үр шимийн талаар илтгэл тавьж, “Шинэ сэргэлт”-ийн бодлого болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар танилцуулга хийн, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
