Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2022.10.17 /Бүгд Найрамдах Турк Улсын Үндсэн хуулийн шүүх (цэц)-ийн Ерөнхийлөгч Зүхтү Арсланы урилгаар Үндсэн хуулийн шүүхийн шинээр томилогдсон гишүүний тангараг өргөх ёслолд Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн, УИХ–ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Монгол-Туркийн Парламентын бүлгийн дэд дарга Ж.Мөнхбат нарын хамт оролцов. Энэхүү ёслолын ажиллагаанд Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган, Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп болон сайд нар, Дээд шүүхийн дарга мөн оролцлоо.
Ёслолын ажиллагааны эхэнд Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Зүхтү Арслан хэлсэн үгэндээ Үндсэн хуулийн шүүх (цэц)-ийн оршин тогтнох үндэс нь Үндсэн хуулийг дээдлэх, үндсэн эрхийг хамгаалахад орших ба эрхэд суурилсан хандлагыг хамгаалах, хадгалах нь улс орон, үндэстний эрх ашигт нийцнэ гэдгийг онцлов.
Туркийн Үндсэн хуулийн шүүхийн гишүүн хүний эрх, эрх чөлөөг тууштай, шударга, ямар нэгэн нөлөөгүйгээр хангах тангарагаа төр, ард түмнийхээ өмнө өргөдөг бөгөөд УИХ-ын дарга Г. Занданшатар энэ ёслолд гадаад улс орнуудаас анх удаа оролцсон өндөр түвшний зочин болжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
