Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байгаа билээ. Сонсголын талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд хэдэн хүн гэрчээр оролцох бол?
-Сонголыг таван өдөр дараалан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ удаагийн Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцохоор байгаа. Давхардуулахгүй тоогоор хэчнээн хүн оролцох вэ гэвэл сонсголын эхний өдөр 65 гэрч, хоёр дахь өдөр 47, гурав дахь өдөр 31, дөрөв дэх өдөр 25, тав дахь өдөр 23 буюу нийтдээ 191 оролцогч Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлтэй холбогдуулж мэдүүлэг өгөхөөр төлөвлөсөн байгаа. Бид хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангаад байна.
-Сонсголын талаарх мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэх вэ?
-Сонсгол Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуульд заасан дэгийн дагуу зохион байгуулагдана. Сонсголын үйл ажиллагааг Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимаас МҮОНТВ хоёрдугаар сувгаараа орон даяар шууд дамжуулна. Энэхүү шууд дамжуулалт болон Улсын Их Хурлын фэйсбүүк дэх албан ёсны “ParliamentMN” хуудсаас бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг авч олон нийтэд түгээх боломжтой. Хуралдааны танхимын багтаамж, оролцогчдын тооноос хамаараад танхим руу бусад хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оруулах боломжгүй байгааг ойлгож хүлээж авах байх.
-Сонсголд түр хорооны гишүүд, гэрчээс гадна ямар хүмүүс оролцох вэ?
-Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Монгол Улсын Их Хурлын түүхэнд анх удаа зохион байгуулж байгаа. Сонсголд Хянан шалгах түр хорооны 12 гишүүн оролцоно. УИХ-ын Тамгын газраас бэлтгэл, зохион байгуулалтын талд туслалцаа үзүүлж байгаа ажлын алба оролцоно. Хөгжлийн банкны одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа 10 орчим удирдах албан тушаалтнууд оролцоно. Мөн одоо зээл олголтын үед ажиллаж байсан Хөгжлийн банкны хуучин удирдлагууд оролцоно. Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярын урилгаар Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаа ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнууд ажиглагчийн байр суурьтай оролцоно. Мөн тухайн чиглэлээр мэргэшсэн ТББ-ын төлөөллийг оролцуулах хуультай. Энэ дагуу ТББ-ын таван ТББ-ын төлөөлөл оролцохоор болсон. Мэдээж хэрэг хянан шалгах түр хорооноос томилсон хянан шалгагч, шинжээч нар оролцож ажлын тайлан, шинжээчийн дүгнэлтийг танилцуулах дэгтэй.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
