Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээж байгаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны наймдугаар сарын 15-ны өдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, явц байдлын талаар мэдээлэл сонслоо.
Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан.
УИХ-ын 2020 оны 01 дүгээр тогтоолоор Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай зэрэг багц хуулийн төслийг 2021 онд батлуулах ёстой байсан ч өнөөг хүртэл Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй байна. Энэ хуулийг хугацаанд нь баталсан бол баялгийн хулгай гаарахгүй байх боломжтой байсныг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт төслийн явцын талаар танилцуулав. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэн боловсруулсан. Мөн олон улсын жишиг, энэ төрлийн сангуудын удирдлагын тогтолцоо, засаглалын загваруудыг судалсан. Өмнөх Засгийн газрын үед боловсруулсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн концепцийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн тул Засгийн газраас дахин ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна гэлээ.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Ирээдүй өв сан, Хөгжлийн болон Хуваарилалтын сантай байхаар боловсруулжээ. Ингэхдээ Ирээдүй өв сан, Хуваарилалтын санд тухай жилийн нийт орлогоос хамгийн багадаа 10 хувийг нь төвлөрүүлнэ. Уг сангийн орлогыг валют хэлбэрээр Монголбанканд хадгалах зохицуулалтыг тусгасан. Хөгжлийн сан нь улс орны нийгэм, эдийн засгийг дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх санхүүжилт бий болгоно гэсэн зарчмыг тусгажээ. Түүнчлэн Үндэсний баялгийн сангийн бодлого нь төсвийн бодлогын нэг бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд хөрөнгийн удирдлагын эцсийн шийдвэрийг УИХ-аас батлан гаргахаар төсөлд оруулсан байна. Засгийн газрын тухайд жил бүрийн улсын төсвийн төсөлтэй хамт Үндэсний баялгийн сангийн төсвийн зарцуулалтыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх юм байна.
Үндэсний баялгийн сангийн төсвийн зарцуулалтын гүйцэтгэлийн тайланг Улсын Их Хуралд танилцуулж, олон нийтэд нээлттэй мэдээлэх үүргийг Үндэсний баялгийн сангийн зөвлөл гүйцэтгэх бөгөөд уг зөвлөлийг Ерөнхий сайд ахлахаар төсөлд тусгажээ. Мөн Хөгжлийн сангаас хөрөнгө оруулах төслүүдийг эрэмбэлэх, санхүүжилтэд хяналт тавих асуудлыг төсөлд нарийвчлан оруулсан гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг хангах ёстойг УИХ-ын дарга сануулаад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсгийг холбогдох Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан гэлээ.
Тэрбээр, Улсын Их Хурал, Засгийн газрын ажлын хэсгүүд нягт хамтран ажиллаж,
-Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, тайлагнах,
-Ирээдүйн өв сангийн тухай хуульд заасан уг сангийн удирдлагыг хэрэгжүүлэх корпорацыг байгуулаагүйгээс үүдэн гарсан алдагдсан боломжийг тооцож гаргах,
-Ирээдүйн өв сангийн тухай хуулийг хэрэгжилтэд гарч буй хүндрэл, түүний шалтгааныг тогтоон наймдугаар сард багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг үүрэг болгов.
Мөн холбогдох хуульч, эдийн засагч, судлаачдаас санал авах уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлмэгц өргөн мэдүүлж, батлуулахыг чиглэл болголоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
