Архангай аймгийн цагдаагийн газарт тус аймгийн Тариат сумын “Тахилт” гэх газарт 38 настай, эрэгтэй, “Г” нь 2023 оны 09 дүгээр сарын 28-наас 29 шилжих шөнө оршин суух газраасаа гараад сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус иргэнийг эрэн хайх ажиллагааг аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газар, шинээр байгуулагдсан Тариат сумын “Эрэн хайх, аврах бүлэг”-тэй хамтран зохион байгуулсан ба эрлийн багийнхан иргэн “Г”-г 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Тариат сумын “Дагиналтай” нуураас живсэн байдалтай олсон байна.
Амь хохирогч нь урьдчилсан байдлаар биедээ ил харагдах гэмтэл шархгүй байсан бөгөөд тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Иймд иргэд Та бүхэн гол, ус нуур гатлахдаа баталгаатай зам, гүүрээр анхаарал болгоомжтой зорчих, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, нуурын эрэг орчимд тоглуулахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
