Улсын Их Хурлын даргын 2024 оны 100 дугаар захирамжаар байгуулагдсан асрах үйлчилгээний нөхцөл байдалтай танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, зохицуулалтын хэрэгцээ, шаардлагын талаар нягтлах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан болон тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, О.Саранчулуун, Д.Энхтуяа, М.Нарантуяа-Нара, С. Эрдэнэбат нар Япон Улсын ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа, сувилгаа, нийгмийн хамгааллын талаар туршлага судлаад ирсэн байна.
Япон Улсад хэрхэн ажилласан талаараа тэд өнөөдөр /2025.02.24/ хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, манай улсын ахмад настнуудын 47 хувь нь бие махбодийн, 65 хувь нь сэтгэл зүйн, 30 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэсэн судалгааг ХЭҮК-оос гаргажээ. Тиймээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах, хамгаалах тухай хуулийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна. Эдгээр иргэдээ төрийн зүгээс асарч, хамгаалах ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу байж, тууштай ажиллаж, тодорхой үр дүн гаргана хэмээн зорьж байна. Мөн УИХ-ын гишүүд албан томилолтоор явж ирээд хэрхэн ажилласан тайлангаа тавьдаг жишгийг тогтоох нь зүйтэй гэж үзээд энэхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байгаагаа онцолсон юм.
УИХ-ын О.Саранчулуун, Монгол Улсын 10 хүний тутмын нэг нь ахмад настан бол 30 жилийн дараа 5 хүн тутмын нэг нь ахмад настны тоонд орохоор судалгаа байна. Тиймээс өнөөдрийн ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө төдийгүй өөрсдийнхөө ирээдүйд угтах амьдралдаа өөдрөг, сэтгэл тайван хүрэхийн тулд одооноос өөрчилж, шинэчлэх ёстой юм гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, бид асрах үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж байна. Өнөөдөр манай улсын хүн амын 10 хувь буюу 387,5 мянган ахмад настан, 111,2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна.Түүнээс гадна эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид, асрамжийн газар буй ахмад настнууд гээд зайлшгүй асаргаа, сувилгаа хэрэгтэй иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна. Япон Улс асрах үйлчилгээний талаарх хуулиа хэрхэн хэрэгжүүлж буйг онцолж судаллаа. Тус улсын иргэд 40 нас хүрээд асрах үйлчилгээний даатгалаа төлж эхэлдэг юм байна. Ингээд 65 нас хүрэхэд асрах үйлчилгээний эрх нь нээгддэг ажээ. Асрах үйлчилгээний төлбөрийн 30 хүртэл хувийг иргэн өөрийн төлсөн даатгалаараа, 70-аас дээш хувийг төр хариуцдаг тогтолцоотой байна. Тиймээс бусад орны сайн туршлагыг судалж, иргэддээ амьдрах, урт наслах итгэлийг өгсөн, ирээдүйгээ өөдрөг угтах хуулийн төслийг боловсруулан, өргөн барих хэрэгтэй байна гэв.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, Япон Улс асран хамгаалах шаардлагатай иргэдээ долоон төвшинд үнэлээд төр, төрийн бус байгууллагуудтайгаа хамтран ажилладаг давуу талтай ажээ. Тиймээс миний хувьд ахмад настан болон асран хамгаалах иргэдийнхээ нөхцөл байдлыг хэрхэн үнэлдэг энэхүү арга туршлагыг онцолж судаллаа. Мөн тухайн орон нутгийн засаг захиргааг ахмад настнуудынхаа нийгмийн амьдралын оролцоо, бие даан амьдрах чадварыг хэр хангасан байдлаар нь үнэлж, урамшуулал олгодог нь зөв санагдлаа гээд цаашид туршлага судалсан үйл ажиллагаагаа ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
