Монголын үзэсгэлэн саран гоо ээжүүд, эмэгтэйчүүд, охидууд та бүхэндээ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Манай ард түмний хэлж заншсанаар Мартын найман буюу Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр бол хүн бүрийн хүсэн хүлээсэн, сэтгэл хөдөлгөсөн, хуульчлан тунхагласан, бүх нийтийн тэмдэглэлт баяр билээ. Энэ сайхан өдөр эхчүүд, ээжүүдээрээ бахархан баярлахын зэрэгцээ тэднийхээ хичээл зүтгэл, ажил хөдөлмөр, нийгэмд гүйцэтгэдэг үүрэг оролцоо, эзэлдэг байр суурь, хувь нэмрийг онцлон тэмдэглэдэг.
1977 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей гишүүн орнууддаа хандан эмэгтэйчүүдийн эрхийн төлөө энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байхыг уриалжээ. 2025 оны 03 дугаар сарын 8-ны өдрийг энэ удаа НҮБ-аас Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Бүх охид эмэгтэйчүүдэд эрх, эрх тэгш байдал, эрх мэдэл” уриатайгаар тэмдэглэж байна.
Эмэгтэйчүүдийг нийгэм, улс төрийн амьдралд өргөнөөр идэвхтэй оролцуулах, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд дэлхий даяар эмэгтэйчүүдийн төлөөлөл өсөн нэмэгдэж байгаа энэ үед Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд 9 дэх удаагийн парламентад анх удаа 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25.4 хувийг эзэлж, Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлж, дэлхийн дунджид ойртлоо. Манай сонгогч, сонгогдогч эмэгтэйчүүдийн хувьд энэ бол ололт, дэвшил мөн.
Монголын эмэгтэйчүүд аливаа хүндрэл, сорилтыг даван туулж, гэр бүл, нийгмийн амьдралд амаргүй ачаа үүрч, өндөр үүрэг гүйцэтгэж байгааг судалгааны дүнгээс харж болно. Боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, спорт биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд манай ажилсаг, оюунлаг эмэгтэйчүүд тооны хувьд ч, гаргаж байгаа хүчин чармайлт, ололт амжилтын хувьд ч түүхийн хуудаснаа бичигдэж, түмэндээ дурсагдах гавьяа байгуулж байгааг онцлон дурдахад нэн таатай байна.
Эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн асуудал манай нийгмийн цөм асуудал бөгөөд цаашдаа ч УИХ-ын анхаарлын төвд байх болно. Тиймээс ч эмэгтэйчүүдэд тулгамдсан олон талт асуудлыг анхаарч төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийг хурдасгах, ирээдүйг цогцлооход ихээхэн чухал юм.
Орчлонгийн сайхан ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхний өргөө гэр тань тэгш дүүрэн, инээд баяслаар цалгиж, үр хүүхдүүд нь аз жаргалтай, өнөр бүлээрээ амгалан тайван, энх тунх, үе удмаараа жаргаж байхын өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Сайхан эх оронд минь ээжийн бүүвэйн дуу үргэлж эгшиглэж, элбэрэлт сайхан ээжүүд эмэгтэйчүүд минь аз жаргал, амар амгалангаар бялхаж байх болтугай!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ДАШЗЭГВИЙН АМАРБАЯСГАЛАН
2025.03.08
Хуваалцах:

Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Балжинням, дашням давхацсан өдөр
Улаанбаатарт өдөртөө +5 градус дулаан
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
