Монгол Улсад хүний эрхийг хамгаалах үндэсний, хараат бус, бие даасан байгууллага үүсэн бий болсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, Улсын Их Хурлын 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Комиссын гурван гишүүн томилогдож, тангараг өргөснөөр энэ байгууллага үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.
Нийт монголчуудын эрх, эрх чөлөөг хамгаалах, хангах Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг улам идэвхжүүлэн бэхжүүлэх хэрэгцээ, шаардлагыг энэ түүхэн өдөр /2026.02.02/ хөндөн хэлэлцлээ.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс-25 жил” хүндэтгэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ Шинэ Үндсэн хуулиа баталсан цагаас өнөөг хүртэлх хугацаанд үе үеийн парламент Монгол хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах талаар бодлого шийдвэрээ тодорхойлон гаргаж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр тууштай ажиллаж ирснийг тодотгосон. Тэрбээр, Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо бий болж, эрх зүйн зохих орчин бүрдсэн боловч өнөөдөр манай оронд хүний эрхийн хамгаалалт, баталгаажилт, хуулийн хэрэгжилттэй холбогдсон сорилтууд, шийдэл хүлээсэн олон асуудал байгааг нийгмээрээ мэдэрч байна. Улсын Их Хурал ХЭҮК-ын илтгэлийг жил бүр хэлэлцэж, тодорхой тогтоол, шийдвэрүүдийг баталж ирсэн. Энэ нь парламент хүний эрхийн асуудлыг нэг удаагийн хэлэлцүүлэг бус, байнгын анхаарлын төвд авч үзэх оролдлого хийж байгааг харуулж байна хэмээсэн. Гэхдээ бид энд бодит байдлыг ил тод, шулуухан үнэлэх ёстойг УИХ-ын дарга дурдаад Комиссын хараат бус байдал бол зөвхөн тус байгууллагын асуудал биш, харин парламентын өөрийнх нь ардчилсан чанарын баталгаа гэдгийг онцоллоо.
УИХ-ын дарга Н.Учрал, өнөөдөр бид хүний эрхийн асуудлыг өнгөрсөн цаг дээр ярьж болохгүй. Хүүхдийн эрх, эмзэг бүлгийн хамгаалал, тэгш хүртээмж, дижитал орчин дахь эрхийн баталгаа зэрэг асуудал бодит сорилт хэвээр байна. Хүүхдийн эрхийн асуудал Комиссын илтгэлүүдэд олонтоо хөндөгдөж ирсэн нь санамсаргүй тоо биш. Хүүхдийн эрх бол ирээдүйн тухай сайхан үг бус, төр өнөөдөр ямар чанартай бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм. Үүнд парламент, төрийн байгууллагууд илүү харилцан уялдаатай, илүү хариуцлагатай, илүү системтэй ажиллах шаардлагатай хэвээр байна гэсэн юм. Улсын Их Хурлын даргын хувьд энэ жилийг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг төрийн бодлогын төвд тавьж, Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ бодит ажил болгоход онцгойлон анхаарч байгааг энд онцлон тэмдэглэв. Мөн хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, зөрчсөн, боомилсон хууль, журмын хүлээс чөдөр тушааг тайлах “Чөлөөлье” санаачилгыг төрийн бодлогын түвшинд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь хүний эрхийг хөгжлийн хөгжлийн суурь гэж үзэх парламентын шинэ хандлагын илэрхийлэл хэмээн тодотгоод, Хүний эрхийн Үндэсний Комиссын үе үеийн гишүүд, ажилтан, хүний эрхийн хамгаалагчид, иргэний нийгмийн бүх төлөөлөлд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийллээ.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Л.Энхнасан, Б.Мөнхсоёл, Х.Баасанжаргал, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн болон хүний эрхийн төр, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
Энэхүү хурлаар цаашид улсын хөгжлийн бодлогод хүний эрхэд суурилсан хандлагыг нэвтрүүлэх, “Хэнийг ч үл орхих” засаглалыг хөгжүүлэх, хууль тогтоомжуудад хүний эрхийн үнэлгээг тогтмол хийж, бодит хэрэгжилтийг хангуулахад үндэсний тогтолцоог ажиллуулах шаардлагатай гэсэн байр суурийг төр, иргэний нийгмийн төлөөллүүд илэрхийлсэн юм. Түүнчлэн ХЭҮК-ын 25 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил үйлс, цаашид анхаарах тулгамдсан асуудлыг үе үеийн удирдлагууд танилцуулж, тайлагнаснаараа онцлог байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
