Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай уулзаж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны талаарх явцын мэдээллийг сонслоо. Тэрбээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актуудыг тодорхойлж, авлига, хүнд суртал үүсгэж байгаа хуулиас давсан дүрэм журмуудад дүн шинжилгээ хийж, засаж сайжруулах ёстойг санууллаа. Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг цаг алдалгүй, шуурхай хийх шаардлагатай байгааг тэмдэглэв.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 24 илтгэл ирүүлснийг Улсын Их Хурал тухай бүрд нь хэлэлцэн, Улсын Их Хурлын 8 тогтоол, Хууль зүйн байнгын хорооны 10 тогтоолыг баталсан байдаг. Эдгээр тогтоолд тусгагдсан санал, зөвлөмжийг анхаарч холбогдох хууль тогтоомжийн төсөлд тусгаж ажиллахыг Улсын Их Хурлын дарга мөн сануулсан.
Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын дарга Н.Учрал тойргийн гишүүд болон Засгийн газрын зарим гишүүний хамт зүүн, хангайн бүсийн аймгуудаар ажилласан. Энэ үеэр иргэд, олон нийтийн санал, хүсэлтийг нээлттэй сонсож, санал солилцсон бөгөөд нийтлэг хэд хэдэн асуудлыг онцлон хөндөж байгааг Улсын Их Хурлын дарга тус бүрд нь дэлгэрэнгүй танилцуулж, ажлын хэсгийн түвшинд анхаарч ажиллахыг хүсэв.
- Төрийн албан хаагчдын цалин хөлс ялгавартай тогтоогддог, хөдөлмөрийн хөлстэй холбоотой гаргасан шийдвэр хэрэгждэггүй, цомхотгол нь байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, ажлын бүтээмжид нөлөөлж буйгхолбогдох ажлын хэсгүүд анхаарч ажиллахыг хүслээ.
- Ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэх талаарх иргэдийн саналыг уламжиллаа.
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээ, газар олгох эрхийг орон нутагт нь шилжүүлэхталаарх иргэдийн саналыг танилцуулсан.
- Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос тухайн аймаг, суманд илүү хуваарилахтай холбоотой иргэдийн саналуудыг онцолж байв.
- Малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, малчин өрхийн амьжиргааг дэмжих, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг хориглох, хязгаарлах зохицуулалт хийхгүй байхыг онцолж байгааг анхаарч ажиллахыг хүссэн.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангаж, ажиллах, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулахталаарх иргэдийн саналыг Улсын Их Хурлын дарга ажлын хэсгийн ахлагч, дэд ахлагчдад танилцуулан, анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов.
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.5.1-д заасан “Нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алсдлагдсан байх” шалгуурыг багасгаж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгцээ шаардлага байгаазэрэг нийтлэг асуудлуудыг онцолж, анхаарч ажиллахыг хүслээ.
Улсын Их Хурлын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд тулгамдсан асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулсан. Эдгээр ажлын хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг бататган иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалт, төр-иргэний харилцаанд тогтсон хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагааг цахим, ил тод, хариуцлагатай болгох, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
