Хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах 54 ажлын хэсгийг 2024 онд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулсны нэг нь Иргэний хуулийн асуудлаарх ажлын хэсэг юм. Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгийн ахлан ажиллаж байгаа тус ажлын хэсэг өнөөдөр (2026.03.03) хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний тайланг танилцуулж, онол, практикийн хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал нээж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Иргэний хууль бол зах зээлийн эдийн засгийн суурь харилцааг зохицуулж, иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулсан, өмчийн эрх, гэрээний чөлөөт байдал, үүргийн эрх зүй, өв залгамжлал, гэм хор, олон улсын хувийн эрх зүй гээд иж бүрнээр системчлэн зохицуулсан, эрх зүйн хэм хэмжээний мөн чанар, зохицуулалтын хамрах хүрээгээрээ хувийн эрх зүйн “Үндсэн хууль” болохыг онцолсон юм. Иймд Иргэний хууль болон хувийн эрх зүйн салбарын бусад хууль тогтоомжийн харилцан хамаарлыг нарийвчлан судалж, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах замаар төрөөс хувийн эрх зүйн харилцааг нийтийн эрх зүйн аргаар зохицуулж, харилцан уялдуулах замаар бизнесийн эрх зүйн харилцааг эрүүлжүүлэн “чөлөөлөх” нь шинэчлэлийн нэгэн том зорилт гэдгийг тэрбээр дурдсан юм.
Мөн Улсын Их Хурлын дарга иргэд хоорондын, эсхүл иргэн-аж ахуй эрхлэгч хооронд үүсэх арилжааны харилцааг ялган зохицуулах, бизнесийн онцлог шинжийг тодруулж, мэргэжлийн, илүү хариуцлагатай, шуурхай байх агуулгаар баяжуулах, тодорхой болгох, хэрэглэгчдийн эрх олон салбарт зөрчигдөж, хэрэг маргаан үүсэж буйг богино хугацаанд зардал багатайгаар шийдвэрлэх олон тооны хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж нэхэмжлэл гаргах (class action) зохицуулалтыг бий болгох, түүнчлэн хуулийн уламжлалт зохицуулалтыг технологид суурилсан шинэ нөхцөлд нийцүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжиж, итгэлийг хамгаалахад эрх зүйн шинэчлэлийн бодлого чиглүүлэх шаардлагатайг чиглэл болгосон юм.
2002 онд баталснаас хойш Иргэний хуульд 29 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд Улсын дээд шүүхээс 16 удаа тайлбар хийжээ. Иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой суурь харилцааг зохицуулдаг энэ хуулийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд ажлын хэсгээс 45 судлаач эрдэмтэдийг татан оролцуулж, иж бүрэн судалгаа, дүн шинжилгээ хийсэн байна. Эрдэмтэн судлаач нар таван дэд хэсэгт хуваагдаж, иргэний эрх зүйн ерөнхий анги, өмчийн, гэрээний эрх зүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэм хороос үүсэх үүрэг, өв залгамжлал болон олон улсын иргэний эрх зүй гэсэн чиглэлээр ажилласныг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцуулсан юм. Судалгааны багууд Иргэний хуульд ажиллахгүй болон дутуу байгаа зүйлс юу байгааг тогтоож, дутуу байгаа харилцааг бие даасан хуулиар салбарлуулан зохицуулахдаа, тухайлбар Арилжааны хууль баталъя гэвэл ямар цар хүрээтэй байх вэ гэдгийг тодорхойлох чиглэлийн дагуу ажилласан байна.
Дэлхий дахинд гарч байгаа эрх зүйн шинэ харилцаа, нөхцөл байдлыг харьцуулан судлах шаардлагын үүднээс ажлын хэсэг Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хоёр жилийн судалгааны төсөл хэрэгжүүлж эхэлснийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг мэдээлсэн юм. Тус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга, ноён Мияги Кэнсүкэ энэхүү хамтын ажиллагаа амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр Монгол Улсын Иргэний хуулийн хэрэгжилтийг анх удаа үндэсний хэмжээнд иж бүрэн судалсныг онцлон сайшааж, цаашид улам нарийвчлан шүүн тунгааж, хувийн эрх зүйн шинэчлэлийг төгөлдөржүүлэхэд бодитой үр дүн гаргана шэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Иргэний хуулийн Ерөнхий ангийн судалгааг судлаач Н.Отгончимэг ахлагчтай баг хариуцан гүйцэтгэжээ. Тэрбээр энэ талаарх хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг тавив. Ерөнхий анги дахь тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаарх илтгэлдээ тэрбээр хуулийн ерөнхий үндэслэл, 1-9 дүгээр бүлгийн 1-82 дугаар зүйлийг хамруулсан судалгаандаа тус баг Монгол Улсын шүүхийн болон олон улсын практик зэргийг харьцуулан харгалзсанаа дурдав. Тус багийн судлаач нар хуулийг бүхэлд нь шинэчлэх шаардлагагүй, тодорхой хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэсний зэрэгцээ Иргэний хуулийн нөөц боломж шавхагдаагүй байна гэж үзжээ.
Иргэний хуулийн Ерөнхий ангид хийсэн судалгаа, түүний дүгнэлтүүдтэй холбогдуулан Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Т.Мэндсайхан, Б.Буянхишиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Г.Давааням, Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа нар асуулт асууж, саналаа илэрхийлэв. Т.Мэндсайхан багш Иргэний хуулийг давуу байдлаар хэрэглэх зарчимтай санал нийлэхгүй байгаагаа хэлж, талуудын чөлөөт байдлын зарчим, төсөөлөгдөх нөхцөл байдал, заншлын хэм хэмжээ, тогтсон практик гээд эх сурвалжийн эрэмбийн асуудал байгааг сануулсан юм. Мөн хуулийн этгээдийн өөр өөр хэлбэрүүд, тэр дундаа нийтийн өмчид түшиглэсэн буюу төрийн байгууллагуудын асуудал ойлгомжгүй байгааг ярьж, үүнийг Иргэний хуулийн хүрээнд оруулах асуудлыг хөндөв. Түүнчлэн хуулийн 56.1.9 дэх зүйл, 5-6 дугаар бүлгүүд, 40.1 дэх хэсэг, 7 дугаар бүлгийн төлөөлөх эрхийн асуудлуудад анхаарах шаардлагатайг тайлбарласан юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Г.Давааням мөн Иргэний хуулийг давуу байдлаар хэрэглэх зарчмын талаар асууж, хариулт авсан бол Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Б.Буянхишиг тусгайлсан хэм хэмжээ нь Иргэний хуулиас давуу үйлчлэлтэй байх талаар тодорхой тайлбарласан юм. Гэхдээ Иргэний хуулийн этгээдүүдийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг тусгай зохицуулалт гэж ойлгохоор бус нийтийн эрх зүйн бодлогын шинжтэй баримт бичиг, эсвэл төрийн байгууллагын түвшинд гаргаж байгаа захиргааны акт зэрэг нь Иргэний хуулийг эвдэх ёсгүй гэлээ. Мөн Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Баярмаа Иргэний хуулийг 2002 онд анх батлахдаа эдийн болон эдийн бус харилцаа, амины харилцааг зохицуулах маш нарийн хууль байна гэж төсөөлж боловсруулсан кодексийн шинжтэй хууль болохыг дурдаад, гэвч субъектив эрхийг зохицуулсан Санхүүгийн түрээсийн, Франчайзингийн, Хөдлөх болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гээд бусад хуулиуд гарч эхэлснээс үүдэн систем эвдэгдсэн гэдгийг дүгнэсэн юм. Иймд Иргэний хуулийг давуу байдлаар хэрэглэх зарчим зөь гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлэв.
“Хувийн эрх зүйн шинэчлэл: Иргэний хуулийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал” хэлэлцүүлэг судалгааны бусад багуудын илтгэл, хэлэлцүүлгээр үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
