Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал /КОП17/-ыг зохион байгуулах Үндэсний хорооны XIX хуралдаан (2026.08.12) боллоо.
Үндэсний хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт КОП17 бага хурал эхлэхэд дөрөв хоног үлдээд байгааг онцлоод, үлдсэн хугацаанд бэлтгэл ажлыг бүрэн хангаж, бага хурлыг амжилттай зохион байгуулахаас гадна Монгол Улсад бодит үр дүн, үр өгөөжтэй байхад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Тэрбээр КОП17 бага хурлыг зөвхөн олон улсын арга хэмжээ зохион байгуулах хэмжээнд бус, Монгол Улсын цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн хомсдол, усны асуудлыг дэлхийн анхаарлын төвд хүргэж, эдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай төсөл, хөтөлбөр, санхүүжилт татах чухал боломж хэмээн тодотгов. Тухайлбал, говийн бүсийн усны хангамжийг нэмэгдүүлэх тэргүүтэй олон жил яригдсан томоохон төслүүдийг олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдэд танилцуулж, бодит хөрөнгө оруулалт, санхүүжилт татахад онцгой анхаарахыг чиглэл болгосон юм.
Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын 12 хоногийн үйл ажиллагаагаар КОП17-гийн цар хүрээг хязгаарлахгүйгээр, ирэх хоёр жилийн хугацаанд Монгол Улсын ус, бэлчээр, цөлжилт, газрын доройтлын асуудлаар тодорхой шийдэл, санхүүжилт бий болгох ажлыг үргэлжлүүлэх шаардлагатайг онцлов.
Түүнчлэн КОП17 бага хуралд оролцох олон улсын парламентын гишүүд, өндөр түвшний төлөөлөгчидтэй хийх уулзалт, яриа хэлэлцээг үр дүнтэй зохион байгуулж, Монгол Улсын бодлого, санаачилгыг олон улсад таниулах, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг тэмдэглэсэн.
Монгол Улс КОП17 бага хурлыг зохион байгуулахад улсын төсвөөс 250 тэрбум төгрөгийн зардал гаргаж буйг Улсын Их Хурлын дарга дурдаад, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, зарцуулалт, хэрэгжилт, үр дүнг олон нийтэд ил тод тайлагнахыг Үндэсний хороо, ажлын албанд үүрэг болголоо.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал энэ сарын 17-28-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд НҮБ-ын албан ёсны хурлууд болж, талууд хэлэлцээ хийж, шийдвэр гаргах албан ёсны хэлэлцээний Цэнхэр бүс, үзэсгэлэн, хэлэлцүүлэг, соёлын нээлттэй арга хэмжээ болох Ногоон бүсийн зохион байгуулалттай болох юм. Цэнхэр бүсэд албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохоор бүртгүүлсэн, магадлан итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэвтрэх бол иргэд, сонирхогч, оролцогчид Ногоон бүсээр нээлттэй зочилж, олон улсын байгууллага, улс орнуудын эрдэмтэн судлаачид, бизнесийн төлөөлөлтэй уулзан, үзэсгэлэн, шинэ технологи, инновац, газрын нөхөн сэргээлтийн бодит шийдлүүдтэй танилцаж, үндэсний болон олон улсын соёлын арга хэмжээнүүдийг үзэх боломжтой.
Үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар Цэнхэр бүс болон Ногоон бүсийн зохион байгуулалт, холбогдох тогтоолын төслүүд, зочид төлөөлөгчдийн бүртгэл, үйлчилгээ, шуурхай штабын бүтэц, зохион байгуулалтын талаар хэлэлцэж, мэдээлэл сонсоод, төслийн талбайтай танилцлаа.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны XIX хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, Б.Найдалаа, Ц.Идэрбат, Р.Сэддорж нар оролцсон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
