Сонирхсон хүнээ юу хийж байгааг, ямар байгааг, хаана байгааг амьд уу гэх мэтээр түргэн олж мэдэх шаардлага гарлаа гэж бодъё. Эсвэл өнөөдөр танд юу тохиолдох, оройны уулзалт ямархуу өнгөрөх, хайрт чинь таны тухай юу бодож байна? Иимэрхүү асуулт санаанд орохыг алийг тэр гэх вэ? Төвлөрөөд асуултаа зөв томьёол? Ялангуяа тантай бус , өөр хэн нэгэнтэй холбоотой зүйлийг асууж байгаа бол тэр хүнийхээ зургийг ширт. Эсвэл дүр төрхийг нь тодорхой төсөөлөгтүн. Тэгээд хөзөрнүүдээсээ таамгаар татаж гарга. Хоёр удаа гурван хөзөр татаад долоо дахийг нь нөөц болгон доош харуулж тавигтун. Хэрвээ хөзрийн хариу тодорхойгүй бол дахиад гурван хөзөр гарга. Гэвч энэ бол эцсийн хязгаар шүү. Тэгэхгүй бол бараг бүх хөзрөө дэлгэчихнэ гэсэн үг. Хэрвээ сүүлийн гурван хөзрийг гаргаад ч хариу тодорхойгүй бол энэ асуудлын хариу одоохондоо байхгүй гэсэн үг.
Хөзрийн тайлал
Цэцэг: Цэцгийн бүх хөзөр нь ажил хэргийн хөзрүүд байдаг.
Зургаа – ажил хэргийн аялал \хажууд нь юу байгааг хараарай, эндээс аялал хэрхэн төгсөхийг мэдэж авч болно.\
Ес – энэ бол зүрх сэтгэлийн хүчтэй холбоотой. Гилийн естэй зэрэгцэн гарвал энэхүү ижил дасал, дурлалын холбоо зовлон авчирна.
Долоо, найм – уулзалт, ажил хэргийн яриа хөөрөө.
Арав – мөнгө, ашиг хонжоо, хөлс цалин.
Боол – элдэв асуудал, зовлон.
Ноён – албаны хүн, удирдлага, хамтран ажиллагч. Гэвч мэргэлүүлж буй хүн залуу эмэгтэй, бас тэгээд ажил хийдэггүй бол цэцгийн ноён нь эцэг нь эсвэл хадам эцэг нь байж таарна. Ер нь мэргэлж эхлэхээс өмнө дотроо хэнийг ямар хөзрөөр төлөөлүүлэх вэ гэдгийг шийдэх ёстой. Хэрвээ та нөхөргүй залуу эмэгтэйг мэргэлж байгаа бол дөрвөлжингийн хатнаар төлөөлүүлнэ. Тавь хүртэл насны нөхөртэй эмэгтэй ба түүний нөхөр нь бундангийн хатан ноён байна.
Хатан – ээж, хадам эх, заримдаа хөрш бүсгүй. Хамт ажилладаг эмэгтэй. Магадгүй ажил хэргийн хамтран зүтгэгч. Ямар аөзрүүд зэргэлдээ оршиж буйгаас, эсвэл ямар асуултад хариу шаардаж байгаагаас шалтгаална.
Тамга – ажил хэрэг, өөр юу ч биш.
Бундан: хэрвээ мэргэлүүлж буй эмэгтэй нөхөртэй бол бундангийн бүх хөзөр түүнд хамаарна.
Зургаа – зам
Долоо, найм – яриа хөөрөө, уулзалт. Тийм ч чухал хөзрүүд биш боловч заримдаа зэргэлдээх хөзрүүд мэргийн утгыг тодруулж өгнө.
Ес – мэдээж хайр сэтгэл
Арав – мөрөөдөл, итгэл найдвар, төлөвлөгөө \хэрвээ хажууд нь гилын арав байвал мөрөөдөл биелэхгүй\
Боол – сэтгэл зовоож буй асуудлууд. Хажууд нь ямар хөзөр байгааг үзээд асуудлыг шийдэх боломжтой эсэхийг үзнэ.
Хатан – гэргий, эсвэл зүгээр эмэгтэй хүн. Заримдаа нууц амраг гэхдээ үзүүлж буй эмэгтэй болон хайртай залуу нь гэрлээгүй бол.
Ноён – гэрлэсэн буюу эхнэрээсээ салсан эр.
Тамга – гэр орон, айлын гал голомт.
Дөрвөлжин: Зургаа – ойр зуурын аялал.
Долоо, найм – яриа хөөрөө, уулзалт. Хэрвээ иймэрхүү жижжг хөзөр олон гарвал уг хүн жижиг сажиг зүйл, онцын ач холбогдолгүй ярих, уулзалтад ихэнх цаг заваа зарцуулж байна гэсэн үг.
Ес – гэрлээгүй хүмүүсийн дурлал. Бундангийн естэй хословол дурлалын адал явдал, ор хөнжилийн ажил гэсэн үг
Арав – итгэл найдвар, горьдлого, төлөвлөгөө.
Боол – элдэв асуудлууд.
Хатан – залуу бүсгүй, эмэгтэй, найз хүүхэн. Гэр бүлтэй бундангийн ноёны нууц амраг байх нь элбэг.
Ноён – гэр бүлгүй залуу эр . магадгүй хэн нэгний хүү.
Тамга – ажил хэргийн чухал мэдээ, албан захидал. Заримдаа гэрлэлтээ цуцлуулах бичиг. Гэвч баримт. Хажууд нь гилийн тамга байвал ямархуу мэдээ болохыг та ойлгож байгаа биз. Гэхдээ гилийн үзүүр нь дээш харсан байвал энэ мэдээний улмаас архидана гэсэн үг.
Гил: зургаа – оройтсон эсвэл холын аялал.
Долоо – уйтгар гуниг, нулимс.
Найм – айлд уригдана, архи ууна. Найрлах шалгааныг олж мэдэж болно. Хэрвээ таны сонирхолыг татаж буй хааны дэргэд гилын найм, мөн гилын тамга үзүүртэй хэсгээрээ дээш харан байрласан байвал таны найз архи уух дуртай гэсэн үг.
Ес – өвдөх, өвчин, хэвтэрт орох.бундангийн естэй зэрэгцэн байвал ойртон дотносох нь зовлон гутрал авчирна. Хэрвээ нэг хүнийг үзэхэд зургаа, долоо, найм, ес гээд олон гил буувал тэр хүн маш муу байна гэсэн үг. Үхэж ч болзошгүй.
Арав – таны найдаж байсан бүхэн \тухайлбал, гэр бүлийн амьдралд, ажил албанд, бусадтай харьцах харьцаанд.\ бүтэлгүйтнэ. Бодож санаж байгаа бүхэн тань хоосон мөрөөдөл. Гунигтай хөзөр.
Боол – дэмий хоосон зүтгэл. Буруу алхам дэмий үйлдэл.
Хатан – атаа жөтөө, хорон санаа, хардалт, дайсан.
Ноён – өгөөмөр сэтгэлтэй хүн, албан тушаалтан, ихэнх тохиолдолд тантай хамт ажиллагч. Мөн эмэгтэй хүний хувьд шинэ танил.
Тамга – үзүүр нь доошоо харсан бол цохилт, харин дээшээ харсан бол архи ууна гэсэн үг.
Хөзрөөр мэргэлэх арга
2019 оны 08-р сарын 05 өдөр, 17 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг

Mash goy mereg baina
Над руу эргэж ирэх үү
Над руу утсаар ярих уу
1 гэж юу гээд байгааюм бэ
11 сард
Тэр надруу залгах уу
Нададхайртай юу
Тэрний сэтгэл наашаа байна уу
11 сард уулах уу тэр бид 2
Тэр яагаад байгаад байгаа юм бэ дуусах гээд байна уу
Тэр надтай дхаин уулзах уу
Дөрвөлжингийн хатан дөрвөлжингин 9 бундангийн боол бусан бына
Над дээр ирэх болов уу
Дулмаа надад хайртай юм болов уу
Дахиж надад харилцаж уулзах уу
Юу гэж бодож байна
1 тоо ямар учиртай вэ
Сүүлийн үед уулзах болов уу сарын сүүлд
Надад хайрта юу
Надад хайрта юу
Ойрдоо уулзах уу
Надтай ярих болов уу
Уулзах болов уу?
Надтай гэрлэх болу
Хайртай юу
Надад др ирэх болу
Нададтай гэрлэх болу
Хайртай юм болу
Надад хайртай юм болу
яаж мэргэлэх, өнгөрсөн одоо ирээдүйг яаж ялгаж мэдэх, мэргэлэх арга зэргийг зааварласан нийтлэл хийж болох ууу
Их гоё санагдлаалдаа гэхдээ газраа ялгах арга нь байхгүй байна ял
гаагүй бол мэрэглз чадахгүй шүү дээ
bayrlalaa