Олон нийттэй харилцах албанд шагналын хур буулаа

2016 оны 12-р сарын 28 өдөр, 18 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Орхон аймгийн сэтгүүлчид өнгөрсөн баасан гарагт шинэ жилийн баяраа тэмдэглэлээ. Энэ үеэр МСНЭ-ийн Орхон аймгийн салбарын  “2016 оны  шилдэг радио” номинцид   Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ОНХА-ны Эрдэнэт долгион FM-107,1 радио шалгарч, Зэс үзэг шагнал хүртлээ. Орхон аймгийн телевизүүдийн холбооны  “Шилдэг зураглаач”-аар  Эрдэнэт телевизийн зураглаач П.Батцэцэг тодорч, Алтан бүргэд цомын эзэн боллоо. Мөн   Олон нийттэй харилцах албаны вэб мастер Д.Мөнхсайхан, Эрдэнэт телевизийн зураглаач П.Батцэцэг нар  Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж,  Эрдэнэт телевизийн сэтгүүлч Э.Мөнх-Уянга “Ган үзэгтэн” боллоо.

\

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх