МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Энэ жилийн төсөвт илүү чанга хандсан
Нэг улс аливаа улс орны тусламж дор хэт удаан явж болохгүй. Түүний оронд улс орныхоо бааз суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхийг сайжруулан, дотооддоо хөрөнгө санхүү босгож, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх ёстой. Тийм болгохын тулд олон жил ярьсан төслүүдээ хөдөлгөх, дотоодын үйлдвэрээ нэмэгдүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулах ёстой.
Сайд нарын багц нэмэгдсэн асуудлыг хэт улс төржүүлчихлээ. Өнгөрсөн оны зааг дээр Хөгжлийн банк дампуурлын ирмэгт хүрсэн байсныг Хөгжлийн банкны олгогдсон зээлийн асуудлыг төсөв дээр татаж авсан. Үүнийгээ эргүүлэн төлүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас татаж ирсэн 400 тэрбум төгрөгийг салбар, салбарын сайдын багц дээр нэмж оруулж ирснийг 100 орчим тэрбумыг нэмчихлээ гэдэг ойлголт явчихлаа. Үүн дээр манай сайд нар ч тодорхой хариултаа өгөхгүй байна. Улсын төсөв дээр Хөгжлийн банкнаас 70 тэрбум төгрөг нэмэгдэж, манай салбарын багц нэмэгдлээ гэсэн энэ ойлголтоо нийгэмд зөв цацаж чадаагүйн буруугаас бүхэлдээ “Сайд нарын багц нэмэгдлээ” гэх шоу явчихлаа. Өчигдөр Төсвийн байнгын хороо хуралдаж, чуулганы үеэр төсвөөс тодорхой хэд хэдэн зардлуудыг танаж, энэ жилийн төсөвт илүү чанга хандсан.
Энэ сарын 28-нд ОУВС-тай тохиролцох захирлуудын хурал болох бөгөөд эхний ээлжид Японы Засгийн газрын 850 сая долларыг 30 жилийн хугацаатай, 1,5 хувьтай өгөх зээлийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглана. Мөн ОУВС-аас 400 сая гаруй долларыг манай улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор байршуулах юм. Үүнээс бусад донор орнуудаас орж ирэх зээлийг тодорхой төсөл дээр зарцуулна. ОУВС-тай тохиролцсон гэрээний дагуу өнөөдөр арилжааны банкуудад, концессуудад, Монгол банканд олон улсын аудит хийлгэ гэдэг маш зөв зарчмын шаардлага тавьсан. Энэ хүрээнд хэн нь хэн бэ, банкуудын үйл ажиллагаа нь зөв юм уу, санхүүгийн механизм өнөөгийн нөхцөлтэй таарч байна уу, энэ концессын гэрээнүүд хуулийн дагуу явагдаж байна уу, ямар нэгэн байдлаар улсын мөнгийг шамшигдуулах хэмжээний концессууд хийгдэж үү гэдгийг мэдэж, олон түмэнд цацах ёстой.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр: Тэтгэвэрт гарсан иргэдийн 67,5 хувь нь ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байдаг гэж судалгаагаар гарсан
Хүүхдийн мөнгөний хувьд амьжиргааны түвшин тогтоох аян явагдаж өнгөрсөн долоо хоногт дууссан. Иргэдийн зүгээс өгсөн санал өргөдлийн дагуу дахин амьжиргааны түвшин тогтоох шалгалтыг өнөөдөр дуусгалаа. Ингэж шинээр нэгдсэн мэдээллийн сан үүссэнээр зорилтот бүлэгтээ хүрч чадах юм. Хүүхдийн мөнгийг халамжийн сангаас гаргаж байгаа бөгөөд IMF-ийн хөтөлбөрийн хүрээнд нийт өрхийн 40 хувь буюу 298 мянган айл өрхийн 521,507 хүүхдэд олгоно. Цаашдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдтэй хамтран хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох арга замыг судалж байна. Жишээлбэл, “Үдийн цай” хөтөлбөр, хүнс тэжээлийн талон хөтөлбөртэй уялдуулан олгох шийдлийг судлаад эхэлж байна.
Тэтгэврийн насыг 65 болгох асуудал хэвээрээ байна. Дараа жилээс эхлээд тэтгэврийн нас 60,5 болно. Үүнээс хойш буюу 60,5-аас хойш жилээр тогтоовол өндрөөр тогтоогддог байх, 60.5-аасаа наана тэтгэвэрт гарвал одоо байгаа түвшиндээ байна гэх зэргээр хувь хүмүүсийн ажиллах хүсэлтийг санхүү, эдийн засгийн аргаар өдөөж өгөх юм. Монголын ахмадын холбоотой хамтарч тэтгэврийн наснаас хойш ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэдийг судлаад үзэхэд 67,5 хувь нь ажил хөдөлмөрөө үргэлжлүүлэх эрмэлзэлтэй гэж гарсан. Үүнийг илүү сонголттой болгоод заавал хуульд заасан хугацааг тулгах биш, наана гарах боломжтой болох юм. Энэхүү шийдлийг ирэх намрын чуулганд Засгийн газраас тавина. Тэтгэврийн нас 2038 он хүртэл жилд 6 сараар нэмэгдээд 65 хүрэх юм. Түүнээс биш өнөөдөр шууд 65 болчих гээд байгаа асуудал биш.
Нийгмийн даатгалын сан зуун хувийн алдагдалтай байна. Алдагдлыг багасгах зорилгоор эрэгтэй хүн 19,4 хувь, эмэгтэй хүн 26 хувийн НДШ төлж байж тэр эдийн засгийн хугарал дээр очих тооцоолол гарч байгаа юм. Мөн хуулийн зохицуулалтад хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээг 10-аар үргэлжлүүлсэнтэй тэнцэх хэмжээний цалингаас тэтгэвэр тооцож болохгүй гэх хуулийн зохицуулалттай. Өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг байна. Үүнийг 10 хувиар нэмэгдвэл 2 сая 400 мянган төгрөг буюу цалингийн дээд хэмжээ гэж ойлгож болно.

Ч.Улаан: Хугацаандаа төсвөө сайжруулна гэвэл хийж хэрэгжүүлэх алхам мөн байсан
Ямар ч байсан эерэг сигнал боллоо гэж бодож байна. Яагаад гэвэл валютын сантай хамтарч ажиллах хөтөлбөртэй болъё гэдэг чиглэлд нэг алхам хийлээ. Төсвийг сайн муу гэж өнөөдөр ярихгүй байх. Тийм үзүүлэлтүүд ч өнөөдөр энэ төсөвт таарахгүй. Эхэлсэн ажлаа цаашид сайн үргэлжлүүлбэл хямралаас гарах, төсвийн үзүүлэлтийг сайжруулах эхлэл тавигдаж байна гэж ойлговол үнэнд ойрхон төлөвлөлт юм уу гэж бодож байна. Ямар ч байсан нэг хөтөлбөртэй болъё. Валютын сантай хамтарч ажиллая, Төсөвтөө тодотгол хийлээ гэдэг нь өөрөө сигнал юм.
Тэтгэврийн насны янз бүрийн байр суурь байдаг. Нэг нь нэмээд өгөөч гэдэг, нэг хэсэг нь битгий нэмээч надад дадлага туршлага байна. Үргэлжлүүлээд ажиллая гээсэн саналтай хүн олон байдаг. Үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа ч юм уу эрүүл мэндийн талаасаа эрт тэтгэвэрт гарах хүсэлтэй нэг хэсэг байгаа байх. Тийм учраас бол аль аль талыг харгалзан үзэж шийдэх хэрэгтэй байх. Тийм учраас аль нь зөв гэдгийг би хэлмээргүй байна. Ер нь яагаад туршлагатай чадвартай сайн эмч хүн тэтгэврийн наснаасаа сунаж ажиллаж болохгүй байгаа юм. Тийм учраас ялгавартай хандах ёстой гэж бодож байна.
Валютын сангийн хөтөлбөрт орсноор хямралаас гарах бодлогоо хамтарч тодорхойлно. Тодорхойлсон бодлогоо сахилгатай хэрэгжүүлээч ээ гэдэг л шаардлага тавигдана. Хэрвээ бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байвал валютын сан үзүүлэх ёстой хөрөнгө санхүүгийн туслалцаагаа түдгэлзүүлэх зогсоох байдаг юм уу тийм л арга хэмжээ авна. Түүнээс биш төсвөө захиран зарцуулах, эдийн засгийн асуудлаа шийдэх ямар ч эрх Валютын санд шилжиж очихгүй. Ер нь төсвийн тодотголыг валютын сангийн шаардлагыг хангах гэж хийсэн юм биш гэж ойлгож байгаа. Ер нь энэ эдийн засгийн хямралт байдлаас гарах хийх ёстой арга хэмжээнүүдээ зөв тодорхойлох зорилгоор л хийсэн гэж ойлгож байгаа. Түүнээс биш валютын сан шаардаад байгаа учраас тодотгол хийе гэж хийсэн зүйл биш. Ер нь валютын сантай тохироод анх тохирсон төлөвлөгөөгөөр сахилгатай хэрэгжүүлж чадвал гурван жилийн дотор хямралаас гарч чадна гэсэн бодлого тодорхойлогдсон байгаа. Тэгэхээр үүнийг хугацаанд нь үр дүнд хүртэхийн тулд сааталгүй, тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй гэж би хувьдаа бодож байгаа юм. Энэ хөтөлбөр хэрэгжвэл манайд олон эерэг үр дүн гарна. Олон улсын байгууллагын дунд нэр хүнд өснө, олон талын хамтын ажиллагаа хэрэгжинэ. Валютын сан 440 орчим сая долларын тусламж үзүүлнэ. Цаашлаад 4,5 тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэж байгаа. Тэгэхээр энэ бүх боломжийг зөв ашиглах боломж нээгдэж байна. Үүнийг бид ашиглах ёстой. Эдийн засгаа сэргээх, нэмүү өртөг бий болгох, цаашдаа өрийн дарамтыг арилгах бодитой төсөл арга хэмжээнд зарцуулах ёстой.

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 97 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 15 иргэний амь насыг аварчээ
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Өнөөдөр шар морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин могой өдөр
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улсын хэмжээнд 2024 оны байдлаар аутизмтай гэж оношлогдсон 2395 хүүхэд байна
Дулааны V цахилгаан станц төслийн санхүүжилтэд 200 тэрбумын бонд гаргах эрхийг нийслэлд олголоо
Ахуйн гал түймэр 12.3 хувиар өсжээ
Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Алба хаагчид 9 иргэний амь насыг авран хамгаалж, 12 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг х
Х.Нямбаатар: Барилгын норм, журам зөвлөлтийн үеийн өртөг өндөр, хүнд хийцлэлтэй, хуучин ст
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хайр юмаа”
УИХ-ын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Өнөөдөр хөхөгчин туулай өдөр
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврийн конвейер, бу
Ахмад бөхчүүдийн барилдаанд Дархан аварга А.Сүхбат түрүүллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 9 зөрчил бүртгэгджээ
Морингийн даваа чиглэлд шинэ зогсоол нэмэгдлээ
Баталгаагүй линк дээр дарж залилуулжээ
Өнөөдөр нийт нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч суларна
Өнөөдөр улаан луу өдөр
