Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Салхит” салхин цахилгаан станцын үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Энэ үеэр Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудорж болон бусад албаны хүмүүс байлцлаа. Монголын анхны бие даасан цахилгаан эх үүсвэртэй 50 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станц болох “Салхит” салхин цахилгаан станц нь анх 2004 онд байгуулагдсан. Жилд 140-150 сая кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг аж. Энэхүү станц нь “Женерал Электрик” компанийн 1,6 МВт-ын хүчин чадалтай 31 салхин турбин үүсгүүрээр тоноглогдсон. Жил бүр хүлэмжийн хийн ялгарлыг 180 мянган тонноор бууруулахаас гадна 1,6 сая тонн цэвэр ус болон 122 мянган тонн нүүрсийг хэмнэдэг. “Салхит” салхин цахилгаан станц нь энэ оны эхнээс 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж эхэлсэн бол энэ сард 80 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.


Эрчим хүчний яамны сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ “Өнөөдөр Монгол улс нийт эрчим хүчнийхээ 11,8хувийг буюу 120 МВт цахилгаан эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр үйлдвэрлэж байна. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэлээн нэмэгдэнэ. Өнөөдөр олгогдсон зөвшөөрөл нэмэгдсэн гэхдээ бид үүнийг тодорхой зохицуулалттайгаар өөр бусад эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадалтайгаа уялдуулж хөгжүүлэхгүй бол болдоггүй. Яагаад гэвэл өвөл орой 6 цагийн үед наргүй болчихвол үйлдвэрлэл зогсчихно. Энд тухайлбал салхигүй болчихвол бас үйлдвэрлэл зогсоно. Иймэрхүү хүндрэлийг даван туулахын тулд салхи, нартай байгаа үед үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг хуримтлуулдаг 100 гаран МВт-ын хүчин чадалтай улсын хэмжээний нэгдсэн хуримтлуурын системийг бий болгох ажлыг ойрын 2 жилд хийхээр төлөвлөж байна. Тэгэх юм бол бид цаашдаа сэргээгдэх эрчим хүчийг ашиглах боломж бүрдэнэ. Хуримтлуургүй бол үүнийг цааш нь хөгжүүлэхэд хүндрэлтэй. Яагаад гэвэл наргүй, салхигүй болоод ирэхээр бид дутагдаж байгаа эрчим хүчийг ОХУ-аас авахаас өөр аргагүй болдог. ОХУ-аас авах нийт эрчим хүчний дээд хэмжээ бол 240 МВт байдаг. Цаашдаа нар сарны эрчим хүч 300 МВт гардаг болно. Тэр үед ОХУ-аас 240 МВт аваад ч сэргээгдэхээр дутагдах эрчим хүчийг хангах боломжгүй болж байгаа юм. Энэ үед хэрэглэгчийг таслах эсвэл нар салхины эрчим хүчээ ажиллуулахгүй байх хүндрэл бэрхшээлүүд гарч болзошгүй. Үүнээс л гарахын тулд бид томоохон хэмжээний 100 МВт-аас дээш хүчин чадалтай батарей хуримтлуурыг ойрын 2 жилдээ хийхээр төлөвлөж байна. Үүний дараа бол сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломж сайжирна. Анхны хөрөнгө оруулалт өндөр болохоос биш яг үйлдвэрлэл яваад ирэхээр нар салхийг үнэгүй ашиглаж байгаа учраас хямд байна. Цаашдаа бол нарны техонологи илүү хямдарч байгаа. Тийм учраас дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах бодлого барьж байна. Үүнтэй зэрэгцээд нартай байх үед хуримтлуулаад шөнө болонгуут хуримтлуураасаа хэрэглэгч нартаа цахилгаан түгээдэг ийм системийг хамтад нь хөгжүүлэх ёстой. “Салхит” салхин цахилгаан станц бол 50МВт-ын суурилагчийн хүчин чадалтай, жилийн дунджаар харахад 30МВт-ыг үйлдвэрлээд байгаа төлөв байдаг.”



“UBCab” ХХК-ийн такси үйлчилгээний ахмад жолооч Лувсанцэрэнгийн Баасанбаярт Гавьяат тээвэрчин цол хүртээжээ
Нөөцийн махны өргөтгөсөн жижиглэн худалдааг нийслэлийн төвийн зургаан дүүргийн 6 байршилд зохион байгуулна
“Хайрын мадригал” номын орлогоосоо МЗЭ-д хандив өргөжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75 зөрчил бүртгэгджээ
Б.Мөнхбат: Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Дулааны тавдугаар цахилгаан станцын ажлыг эрчимжүүлнэ
Өнөөдөр Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Тавдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв
Төрийн албаны 2026 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ
Сүүлийн 7 хоногт бүртгэгдсэн 15 түймрээс 12 түймрийг бүрэн унтраажээ
АШУҮИС нийт эмч, сувилагч, мэргэжилтний 93 хувийг бэлтгэж байна
Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан авав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил бүртгэгджээ
Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн гарааны цагийн хуваарь шинэчлэгдлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Багш нар ёс суртахууны ноён оргил байх учиртай
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлэг” байгуулагдлаа
Хууль зүйн салбар иргэн төвтэй эрх зүйн шинэчлэл хийнэ
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Өнгөрсөн 7 хоногт 8 удаагийн ой, хээрийн түймрийг унтраажээ
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула
Тавдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав
Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн, клиникийн профессор Доржжанцангийн Нямсүрэнд Эр
Х.Нямбаатар: “Ирээдүй цогцолбор”-ын 7 сургуулийн нэгийг математик, физикийн гүнзгийрүүлсэн
ХХНББХ: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй нөхцөл, шаардлагуудыг хуу
Сүхбаатар Хэнтий аймагт бүртгэгдсэн ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан салбарын зарим албан хаагчдыг Засгийн газрын ша
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУБИС, ХААИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
Эмгэнэл

ehnii heden jil gaigui erchim huch gargana tonog toheeremj muudaad irehed zasaj selbeed aldagdaltai boldog ed dee.Harin narnii erchim huch chuhal