“Emerald men” продакшн, “Эрхэс” энтертайнментын хамтын бүтээл “Академи ажиллагаа” кино нээлтээ хийхэд бэлэн болжээ. Соёл Урлагийн Их Сургуулийг төгссөн мэргэжлийн уран бүтээлчдийн үүсгэн байгуулсан “Emerald men” продакшн өмнө нь “Код” хэтрүүлэгт инээдмийн киног бүтээж байсан бөгөөд “Академи ажиллагаа” тэдний хоёр дахь дэлгэцийн бүтээл болж байна.
Киноны найруулагч, зохиолчоор тус продакшны уран бүтээлч Л.Ариунболд ажилласан байна. Тэрбээр өмнө нь“Код”, “Бохир ертөнц”, “Зүрхэнд дуссан нулимс” киноны зохиолч, найруулагч, мөн “247 градус” киноны зохиолчоор тус тус ажиллаж байсан юм. Тулаант инээдэм жанраар бүтээгдсэн “Академи ажиллагаа” кинонд Цагдаагийн сургуулийн сонсогч залуус санаандгүй байдлаар хүүхэд барьцаалагдсан хэрэгтэй холбогдож, нууц мөрдлөг явуулж байгаагаар үйл явдал өрнөх аж.

Кинонд Э.Мөнхтулга, Б.Оюун-Эрдэнэ, С.Батзориг нарын залуу жүжигчид гол дүрийг бүтээсэн бол МУГЖ У.Батбаатар, МУСТА Ч.Болд, Д.Оюунтуул, жүжигчин А.Эрдэнэцэцэг, Т.Цэлмүүн нар туслах дүрийг амилуулсан байна. Харин продюсерээр Э.Мөнхтулга, зураглаачаар МУСТА Б.Золхүү, Б.Нарангэрэл нар ажиллажээ. “Академи ажиллагаа” киног хамтран бүтээсэн “Эрхэс” энтертайнмент өмнө нь “Эцсийн зогсоол Э цэг”, “Том дөрвөн толгойт” зэрэг киног бүтээж байжээ.
Тус уран бүтээлийн мэдээллийн спонсроор Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо хамтран ажиллаж байна. “Академи ажиллагаа” киноны нээлт 6 дугаар сарын 14-нд болно.






Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
