Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-нд 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр засгаас соёлын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг таниулах мөн олон нийтэд чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нээлттэй хаалганы өдөрлөгийн зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар төр, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн соёл, урлагийн байгууллагын захирал, удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан байна.
Уулзалтад Нийслэлийн соёл, урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармони, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, Байгалийн түүхийн музей, Үлэг гүрвэлийн төв музей, Дүрслэх урлагийн музей, Чойжин ламын сүм музей, Театрын музей, Монгол цэргийн музей, Соёл урлагийн их сургууль, Монгол Улсын Консерватори, Уран зургийн галерей, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга зэрэг 24 байгууллагын дарга, удирдлагууд оролцлоо.

Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Мөнхбаатарын Баасанбат тамгаа гардан авлаа
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Замын-Үүд сумын иргэдтэй уулзлаа
Хээрийн хоёр түймрийг бүрэн унтраалаа
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
